Х.Нямбаатар сайд цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн төлөөлөлтэй уулзжээ
2022.02.22

Х.Нямбаатар сайд цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн төлөөлөлтэй уулзжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдтэй уулзжээ.

Тодруулбал, "Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп"-ийн гишүүд Хууль зүйн сайд Х.Нямбаатарт хандан цагдаагийн цалинг нэмэх, илүү цагийн цалинг олгодог болох, өөр улсын албан хаагчдын цалинтай харьцуулж цахим хуудаснаа байршуулсан нь олны анхаарлыг татсан юм. Тэгвэл өнөөдөр “Цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн групп”-ийн төлөөлөлтэй уулзсан байна. 

 

Тэрбээр, цахим хуудаснаа “Цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн групп”-ийн төлөөлөлтэй уулзлаа.

 

  • Цагдаагийн албан хаагчдын цалинг нэмэх

  • Илүү цагийн хөлс тооцох

  • Нийгмийн асуудлыг шийдэх, тэр дундаа орон сууцны хөнгөлттэй хөтөлбөрт хамруулах

  • Ажлын байрны ачааллыг тэнцвэржүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг группийн төлөөлөл бүсгүйчүүд уламжиллаа. Гишүүдийнхээ саналыг нь аваад, нэгтгээд аваад ирж.

 

Гаргаж тавьж буй эдгээр асуудал бодит амьдрал, дан ялангуяа хуулийн байгууллагын алба хаагчдын гэр бүл бүрд тулгардаг бэрхшээл, нэмэлт хачиргүй үнэн. Цагдаа ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь мөн үнэн. Цагдаа нарын үүрэг оролцоо аливаа ажилд ямар түвшинд байдгийг бид бүгдээрээ цар тахлын дэглэмийн үед харсан.

 

Тиймээс ХЗДХЯ өнгөрсөн жил гаруйн хугацаанд хангамж, ажлын орчныг сайжруулахад багагүй анхаарч ажиллалаа. Цаашдаа төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлнэ. Тухайлбал, ирэх жилүүдэд цагдаагийн алба хаагчийн ажлын орчин нөхцөл, өмсөж буй хувцас, хэрэгслийн чанарыг сайжруулах, орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулах гээд цөөнгүй арга хэмжээ төлөвлөснөө танилцуулж, ярилцлаа. Группийн төлөөлөл гишүүдийнхээ санал хүсэлтийг бичгээр өгөх болсон, бид судална, нөөц бололцоондоо тулгуурлаж, үе шаттай бодит ажил болгоно" бичжээ.