З.Төмөртөмөө: Улаанбаатар хотын музейд шийдэх асуудал их байна
2022.02.17

З.Төмөртөмөө: Улаанбаатар хотын музейд шийдэх асуудал их байна

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Улаанбаатар хотын музейд ажиллаж байна. Тэрээр музейн үйл ажиллагаатай танилцаж, шийдэх асуудлууд их байна гэлээ.

Улаанбаатар хотын музей нь өдгөө байрлаж буй түүхэн дурсгалт байшинд 1956 онд “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн” нэртэйгээр анх байгуулагдсан. 1960 онд тус түүхийн үзэсгэлэнг “Улаанбаатар хотын түүх, шинэчлэн байгуулалтын музей” болгон өргөжүүлсэн. 2011 онд музейн нэрийг “Улаанбаатар хотын музей” болгон өөрчилсөн.

Улаанбаатар хотын музей нь Улаанбаатар хот 1639 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэлх хөгжлийн түүхийг сан хөмрөг дэх үзмэр цуглуулгад үндэслэн олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулдаг бөгөөд музейн сан хөмрөгт хотын хөгжлийн түүх, соёлын холбогдолтой 3300 гаруй биет үзмэр хадгалагдаж байна.