"Ахмадын өргөө"-ний барилга угсралтын ажил дууслаа
2022.01.19

"Ахмадын өргөө"-ний барилга угсралтын ажил дууслаа

Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй "Ахмадын өргөө"-ний барилга угсралтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс хүлээн авлаа.

Тус өргөө нь дүүргийн нэгдүгээр хороонд байрлах бөгөөд тэнд оршин суудаг ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдраа чийрэгжүүлэх боломж бүрдүүлэхээр өрөөнүүдийг тохижуулж байна. Тус төв ашиглалтад орсноор соёл урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах боломж бүрдэх юм.