Д.Батлут: Ардчилсан үндсэн хууль батлагдсан өдрийн мэндийг дэвшүүлье
2022.01.13

Д.Батлут: Ардчилсан үндсэн хууль батлагдсан өдрийн мэндийг дэвшүүлье

Монгол Улсын Шинэ Үндсэн Хууль батлагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Батлут мэндчилгээ дэвшүүллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут: 

Та бүхэнд Ардчилсан үндсэн хууль батлагдсан өдрийн мэндийг дэвшүүлье. 1992 оны үндсэн хуулийг хэлэлцэн баталсан Ардын Их Хурлын депутатуудын хуралд Эрдэнэт хотоос 5 хүн оролцож байсан түүхтэй.

Энэ жил шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна. Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй билээ.
Хамгийн сүүлд 2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын өргөн мэдүүлсэн. Үүнийг 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эцэслэн баталсан юм.
Уг нэмэлт өөрчлөлт нь Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын чадавхыг сайжруулах түүхэн өөрчлөлтүүдийн суурь болж буй юм.