“Мэдлэгтэй урлагийн автобус” төсөл амжилттай хэрэгжлээ
2022.01.07

“Мэдлэгтэй урлагийн автобус” төсөл амжилттай хэрэгжлээ

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Бяцхан Моцарт” ТББ-аас “Мэдлэгтэй урлагийн автобус” төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдийн 5-18 насны эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийг урлагаар дамжуулан чадавхижуулах зорилготой уг төсөл амжилттай хэрэгжсэн байна. Улаанбаатар хотын соёл урлагийн тоглолт, дүрслэх урлагийн музей үзэх замаар хүүхдийн гоо зүй, танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн чадвар зэрэг нийгмийн ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр чухал төсөл байсныг зохион байгуулагчид онцолж байлаа.

“Бяцхан Моцарт” ТББ нь хүүхдийн хэрэгцээнд зориулсан боловсролын аялал, урлагийн боловсролын хөтөлбөрийг боловсруулан гаргадаг аж. Тэдний санаачилсан уг төсөлд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 22 хүүхдийн байгууллагын 4,039 хүүхдүүд хамрагдсан байна. Мөн төсөлд сайн дураар нийт 65 оюутан оролцжээ. Тэд аяллын үеэр хүүхэд багачуудад мэндлэх хүндлэх ёс, нийтийн тээвэрт хэрхэн зорчих, олон нийтийн газар бие зөв авч явах, үзвэрийн үеийн болон бие биенээ сонсох зэрэг соёлуудыг зааж сургасан байна.