Нийслэлийн хот тохижилтын газрын ажилчдын “үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны  чуулга уулзалт боллоо
2021.11.03

Нийслэлийн хот тохижилтын газрын ажилчдын “үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны чуулга уулзалт боллоо

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ҮЭХ-ны чуулга уулзалт өнөөдөр /2021.11.03/ албан ёсоор зохион байгуулагдлаа.

Газрын дарга Б.Мөнхцэцэг, орлогч дарга Д.Хосбаяр, ХАБЭАА-ны дарга Ц.Гансүх, Захиргаа,ХНХдарга Х.Цогцэцэг, Бригадын мастер, ажилчдын төлөөлөл болон албаны дарга нар оролцлоо.

Уулзалтыг нээж ҮЭ хорооны дарга Н.Магсар үг хэлж, цаашдын үйл ажиллагааны чиглэл болон хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулан нийт хүрэлцэн ирсэн зочидоос /саналын хуудас/ санал хураалаа. Мөн Монголын нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, ХАБЭА үндэсний хорооны гишүүн Я.Алтантуяа дарга үг хэлж, газрын ҮЭ хамтын гэрээ байгууллаа.Тус чуулга уулзалтын үеэр олон талт асуудал хэлэлцэн байгууллагын удирдлага ҮЭ-тэйгээ хэрхэн дэмжиж, хамтран ажиллах хийгээд шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн нь тэргүүлэгчид, гишүүдийн талархлыг хүлээлээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn