2021.11.12

Г.Амартүвшин гишүүн тойрогтоо тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр анхаарал хандуулан ажиллана

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хан-Уул дүүргийн 1-р хорооны засаг И.Сарангэрэлтэй уулзаж хорооны үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа.

Тус 1-р хороо нь 11,000 орчим хүн амтай, 2400 гаруй өрхтэй юм. Үерийн ус зайлуулах шугамын дэд бүтцийн ажил, 120 мянгатын дахин төлөвлөлт, байрны дулаалга гадна фасадыг сайжруулах зэрэг асуудлууд тулгамдаж байгааг илэрхийллээ.

Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар дээр дурдагдсан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ХУД-ийн ЗДТГ, хорооны засаг дарга, бусад хамаарал бүхий байгууллагуудтай хамтран ажиллах болно.

Тэрээр, Хан-Уул дүүргийн 7-р хороонд байрлах "Хаш Чагнуур" өрхийн эрүүл мэндийн төвд УИХ-ын гишүүний санаачилгаар 2021 оны улсын төсөвт тусгасан 10 сая ₮-н үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. ХУД-ийн 7-р хорооны иргэд маань сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр чанартай эрүүл мэндийг үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төвөөс авах боломжтой болж байгаад баяртай байна гэсэн юм.


Хан-Уул дүүргийн 13-р хорооны засаг Ш.Отгонтой уулзаж хорооны үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. 13-р хороо нь 4,000 гаруй хүн амтай, 1198 өрхтэй бөгөөд ХУД-ийн бусад хороодтой харьцуулахад төвийн бүсээс нийлээд зайтай байршдагаараа ялгаатай.

Тус хорооны хувьд төвийн бүсээс алслагдмал байдгаас улбаалж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон бусад төрийн байгууллагын ажилтнууд хотын төвөөс 13-р хороо руу зорчихдоо түгжрэлд их цаг зарцуулдгийн улмаас тус хороонд урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрдэхгүй байгааг хорооны засаг дарга илэрхийлсэн юм.

Тиймд нисэх болон 13-р хорооны хооронд ажилтнуудын автобус зорчуулах, мөн тухайн байршилд ажилтнууд суурин амьдрах боломжтой орон байрны асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ХУД-ийн ЗДТГ, хорооны засаг дарга, бусад хамаарал бүхий байгууллагуудтай хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn