2021.10.27

Батширээт суманд гал унтраах зориулалтаар тоноглогдсон Ланд-76 маркийн автомашинтай боллоо

УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт Франц улсад үйлдвэрлэсэн гал унтраах иж бүрэн автомашин, Батширээт суманд гал унтраах зориулалтаар тоноглогдсон Ланд-76 маркийн автомашиныг хүлээлгэн өглөө.

Улсын Их Хурлын 18 дугаар тойргоос сонгогдсон гурван гишүүн нэг ажлын албатай ажилладаг. Хэнтий нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хүн ардынхаа санал сэтгэгдлийг сонсож шаардлагатай асуудлыг шат дараатай шийдвэрлэж байгааг уламжилж, гамшиг ослын аюулын цагт хамгийн түрүүнд дайчлагддаг онцгой байдлын салбарыг УИХ, Засгийн газар бодлогоор анхаарч, дэмжиж буйг хэллээ.

Мөн Жаргалтхаан сумын Онцгой байдлын хэсэгт бага оврын, орчин үеийн тоноглол бүхий гал унтраах автомашин гардуулж өглөө. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын орон нутаг дахь анхны албан томилолтоо Жаргалтхаан сумд хийснээр ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэдгийг гишүүн онцоллоо

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn