2021.10.05

Н.Наранбаатар: Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол шатахууны нөөцийн хэдэн хувийг хангах вэ?

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.10.05/ боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонслоо.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотойгоор Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

"Та бүхэнд өдрийн мэнд хүргэе.

Ерөнхий мэдээлэл авмаар байна. Газрын тосны үйлдвэр анх хэзээ ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байсан бэ? Одоо бодит байдал дээр хэзээ ашиглалтад орохоор байна вэ? Хэрвээ хойшлох бол шалтгаан нь юу вэ?

Орон нутгийн болон УИХ, Засгийн газраас цаашид ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ? Томоохон хүндрэл бий юу?

Ашиглалтад орсны дараа ямар төрлийн бүтээгдэхүүнд үйлдвэрлэгдэх вэ? Ямар технологийн үйлдвэр баригдах вэ?

Бидний өргөн хэрэглээний А80, АИ95 бүтээгдэхүүн гарах уу? Үнэ ханш нь зах зээлийн ханшаас ямар байх вэ?

Монгол Улсын шатахууны хэдэн хувийг энэ үйлдвэр хангах вэ?" 

Түүний асуултад “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хариуллаа. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn