Токио-2020” олимпын наадмын шүүгчээр ажилласан Л.Одгэрэлийг хүлээн авч уулзлаа
2021.09.29

Токио-2020” олимпын наадмын шүүгчээр ажилласан Л.Одгэрэлийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Н.Ганибал  “Токио-2020” олимпын наадмын Хүндийг өргөлтийн тэмцээнд шүүгчээр ажилласан Олон улсын хүндийг өргөлтийн холбооны нэгдүгээр зэргийн олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэлийг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Л.Одгэрэл шүүгч энэ удаагийн олимпод Монголоос ажилласан таван шүүгчийн нэг бөгөөд хүндийг өргөлтийн төрлийг шүүсэн анхны монгол шүүгч юм.