Орхон аймагт “E-Mongolia” төрийн үйлчилгээний төв ажиллаж эхэллээ
2021.09.23

Орхон аймагт “E-Mongolia” төрийн үйлчилгээний төв ажиллаж эхэллээ

Орхон аймагт төрийн үйлчилгээг цахимаар хүргэх E-Mongolia үйлчилгээний төв нээлтээ хийлээ. Тус төв нь төрийн мэдээллийн “Хур” системийг ашиглан иргэдэд төрийн 9 байгууллагын 51 төрлийн лавлагаа тодорхойлолтыг гарган өгч үйлчлэх юм.

E-Mongolia үйлчилгээний төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Батлут тэргүүтэй албаны хүмүүс, аймгийн удирдлагууд оролцлоо.

Эхний ээлжид иргэд төрийн үйлчилгээ авахад хамгийн их саад тотгор учруулдаг, хүнд сурталтай гэгддэг үйлчилгээнүүдийг энэ төвөөс авах боломжтой бөгөөд орон нутгаас хамгийн түрүүнд Орхон аймагт ашиглалтад орж буйгаараа онцлог юм.

ЗГ-ын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г хөгжүүл буй. Одоогоор систем иргэдэд төрийн 540 орчим үйлчилгээг цахимаар үзүүлж байна.

Монгол улс тун удахгүй E-Mongolia 2.0 системийг нэвтрүүлж хиймэл оюун ухаан ашиглаж эхлэх юм.