Аймагтаа тэргүүлж буй багшийг хувиасаа шагнаж урамшууллаа
2021.09.02

Аймагтаа тэргүүлж буй багшийг хувиасаа шагнаж урамшууллаа

“Сүхбаатар-Нэг мөрөөдөл” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй "Шилдэг багш" шалгаруулах арга хэмжээний эхний шатанд 26 багш шалгарч, хүн тус бүр батламж, 3 сая төгрөгөөр шагнууллаа.

“Шилдэг багш”шалгаруулах арга хэмжээний хоёр дахь шатны шалгаруулалт ирэх 11 сард болно.

Боловсролын салбарыг онцгойлон дэмжиж буй “Сүхбаатар-Нэг мөрөөдөл” клубын залуучууд Сүхбаатар аймгаас Улсын Их хуралд сонгогдсон Н.Ганибал гишүүн талархлаа илэрхийлсэн юм.

Мөн хамт олноо удирдан зохион байгуулж, аймагтаа тэргүүлж буй Баяндэлгэр сумын ЕБС-ийн багш Т.Мажигсүрэнг хувиасаа шагнаж урамшуулж дэмжлээ.