УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Т.Аубакир нар ургац хураалтын ажлын явцтай танилцлаа
2021.08.27

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Т.Аубакир нар ургац хураалтын ажлын явцтай танилцлаа

        УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Т.Аубакирын хамт газар тариалангийн бүс нутаг болох Дархан-Уул аймаг болон Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат сумдын ургац хураалтын явцтай танилцлаа.

Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалангийн үр шим ихтэй нутаг. Тариаланчид ургац хураалтын ажлаа энэ сарын 15-нд эхлүүлжээ. Энэ жил хур бороо ихтэй байсан бөгөөд цаг агаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд ургац хураалтын ажилдаа шамдан орсон байна.  Тэд олон жилийн дунджаас илүү ургац хураах төлөвлөгөөтэй байгаа аж.