2021.08.20

Сэтгэл зүйчид баталгаат ажлын байртай болсоор байна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах нь одоогийн нийгэмд, ялангуяа цар тахалтай энэ нөхцөлд зайлшгүй хэрэгцээтэй байгааг харгалзан 2021-2022 оны хичээлийн жилээс сэтгэл зүйчдийг үе шаттайгаар мэргэшүүлэн ажиллуулах ажлыг эхлүүлээд байна.