2021.06.23
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан хоёрдогч түүхий эд авах цэгийн үйл ажиллагааг зогсоолоо
СХД-ийн 18, 29 дүгээр хорооны иргэдийн өргөдөл гомдол, хорооны Засаг даргаас ирүүлсэн албан бичгийн дагуу 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.Чулуунбатын хоёрдогч түүхий эдийн цэг дээр ЗДТГ-ын ХХҮХ, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 3 дугаар хэлтэс, Газрын алба хамтран ажиллалаа.
Тус газраас газар дээр нь шалгаж үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn