2021.05.21

Б.Баттөмөр: Монгол улсын хөгжлийг судалгаан дээр үндэслэн гаргах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн /2021,05,21/ хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг сонслоо.

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Монгол Улсын хүн ам 1962 онд 1 сая, 1988 онд 2 сая,  2015 онд 3 сая харин өнөөдөр 3,3 сая хүн амтай байна. 2031 онд 4 сая хүрч хүн ам өсөх юм байна. Арван жилд нэг удаа тооллого хийхийг ойлгохгүй байна. Орчин үед ШУ, технологийн шийдэл байхад хэдхэн цагийн дотор хүн амаа тоолох боломжтой.

Бүх аймаг, сум, сум багт хуваагдана. бүх мэдээлэл тэнд тодорхой байгаа. Жил бүр яагаад гарч болохгүй байгаа юм бэ? Монгол улсын хөгжил судалгаан дээр үндэслэж гардаг. Монголын хүн амын дийлэнх нь сэхээтэн байдаг. Гарч байгаа судалгаагаа сайн ашиглах шаардлага үүссэн байна. Монгол улсын хөгжлийг судалгаан дээр үндэслэн гаргах ёстой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn