2008.10.15

Байнгын хороод хамтарч хуралдав

УИХ-ын Хууль зүй болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хамтарсан хуралдаан хийв.

Тус хуралдаанаар "Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНСУ хоорондын гэрээний төслийн хэлэлцлээ. Ерөнхий сайдын ажлын айлчлалаар өнөөдөр БНСУ-ыг зорьж байгаа юм. Энэхүү айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Баярын БНСУ-тай хоёр тал уг гэрээнд гарын үсэг зурах юм байна.

Гишүүд уг гэрээний төслийг дэмжсэнээр байнгын хорооны хурал тарлаа. Уг гэрээний агуулга нь хоёр улсын хоорондын эрхзүйн харилцааны орчинг сайжруулхад чигэлсэн бөгөөд иргэний болон худалдааны эрх зүйн шинжтэй хэрэг, маргааныг зохицуулах талаар юм байна. Энэхүү гэрээ нь Монгол, Ангил хэл дээр боловсруулагдсан бөгөөд орчуулгын хувьд алдаатай зүйл байна. тиймээс айлчилалаас өмнө засах хэрэгтэй хэмээн дүгнэлт өглөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.