2021.03.18

Б.Бейсен: Нийт авсан вакцины тун ширхэг, хөрөнгө, зарцуулалтын мэдээлэл өгнө үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Дархлаажуулалтын цаг үеийн асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. 

Дархлаажуулалттай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд Шадар сайдаас асуулт асууж, хариулт авсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен: 

"Вакциныг ямар улсаас хичнээн мянган тунг авсан бэ? Төсвийн хөрөнгө болон хандиваар хэдийг авсан тодорхой тоог хэлж болох уу?

Соц нийгмийн үед вакцины төв лаборатори Орос улсад байсан. ОХУ-аас вакцин авахгүй байгаа юм уу? Европын холбоо эдийн засгийн хоригтой холбоотой зарим улсуудад авахуулахгүй байгаагаас бус зарим оронд авч байгаа. Тиймээс Спутник V вакциныг авах нь зүйтэй.

Зарим вакциныг сармагчингийн вирусаас гаргаж байна. Заримыг нь хүний вирэсээс гарган авч байгаа тул суцдлах хэрэгтэй. Манайд дэгдэж байгаа нь аль вирус нь вэ? үүсгэгчийг нь тогтоосон уу? Мутацид орсон хэлбэр байгаа юу?

ПСР аппаратыг зарим боомтод тавьсан ч зарим аймагт хүрэлцээгүй байна. Тиймээс УОК анхаараарай.

Цар тахалтай холбоотойгоор зарим эмийн үнэ 20-30% нэмэгдсэн байна. Ямар арга хэмжээ авах вэ?

ГССҮТ, ЭХЭМҮТ-д халдвар гарсан. Яагаад голомт гэж зарлахгүй байна вэ? Их эмзэг хүмүүс тэнд очиж байгааг анхаараарай."

Түүний асуултанд Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn