Ж.Энхбаяр Улсын хоёрдугаар төв эмнэлэг, СБД-ийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
2021.02.08

Ж.Энхбаяр Улсын хоёрдугаар төв эмнэлэг, СБД-ийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Өнөөдрийн байдлаар, “COVID-19” халдварыг тандах, илрүүлэх "Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээнд 65 860 иргэнийг хамруулж, уг ажлын явц 94 хувьтай үргэлжилж байна.  

Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээг нэг түвшинд хүргэж эмнэлгүүдийг гадаад орчиноос нь эхлээд тоног төхөөрөмж, боловсон хүчний хувьд жигдрүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх бодлого хэрэгжүүлж байна.

Үүнтэй холбоотой Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр "Нэг өрх - Нэг иргэн" бодлогын хүрээнд энэ сарын 08-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр Лабораторийн хүчин чадал бэлэн байдал, хүний нөөцийн хуваарилалт, сорьц авах бүтэц зохион байгуулалтын асуудлаар газар дээр нь танилцаж, тухайн орчинд ажиллаж буй эмч, сувилагч нарын саналыг сонссон байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр буюу 2020.12.8-ны 8:00 цагаас өнөөдрийн 8:00 цагийн хооронд 9 314 хүнд  уг шинжилгээг хийснээс 9280 PCR-ийн сорьц авч ХӨСҮТ-рүү илгээжээ.