2021.01.19

"Ё.Баатарбилэг" гэх автортай соёлын хуулиуд

2019-2020 оны хооронд манай улсын боловсролын салбарт чамлахааргүй ахиц гарсан. Ерөнхий боловсролын сургуулийг 3 ээлжээс гаргаж, багш нарын ачаалал буурч, Монгол хүн болгож төлөвшүүлэх хичээл орж эхэлсэн, хүүхэд бүрт сурах бичиг сургуулиас өгч, эцэг, эхчүүдтэй хариуцлагын гэрээ байгуулан, элдэв олимпиадыг хориглон, сурагчдын амралт тодорхой болж нийтээрээ хүлээж байсан зоригтой шийдвэрүүдийг гаргасан.

Энэ бүхэнд гол үүрэг гүйцэтгэж, олон жил хүлээгдсэн үр дүнг гаргаж чадсан сайд бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг билээ. 2019-2020 онд БСШУС-ын сайдаар ажиллах хугацаандаа түүнд хийж хэрэгжүүлсэн ажлыг товчлох боломжгүй юм.

Соён гэгээрлийн салбарыг тэргүүлж байхдаа тэрээр боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортоосоо орхигдуулан гээсэн салбар байхгүй. Хэдийгээр өнөөдөр тэрээр салбарын сайдаар ажиллаагүй ч эхлүүлсэн олон ажил нь үргэлжилж байна. Тэдгээрийн нэг бол соёлын салбарын эрх зүйн зохицуулалт юм.

Тэрээр 2020 оны улсын төсөвт Засгийн газраас соёлын салбарт 1990 оноос хойш хийгээгүй хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад нийт 12 тэрбум төгрөг суулгасан.

Музейн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив /2020.05.01/

УИХ-ын чуулганаар ойрын өдрүүдэд өндөр хүлээлттэй хэлэлцэгдэж байгаа шинжлэх ухаан, соёлын салбарын хуулиад бүгд “Ё.Баатарбилэг”гэх автортай.

Эдгээр хуулиуд Ё.Баатарбилэг гишүүн БСШУС-ын сайдаар ажиллаж байх хугацаандаа салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын хамт сууж боловсруулан УИХ-д өргөн бариад байсан бөгөөд өнөө хэлэлцүүлэг нь өрнөж байгаа салбарын эрх зүйн гол зохицуулалт болох хуулиуд юм.

Тухайлбал, Музейн тухай хууль. Монгол Улс түүхэндээ анх удаа Музей гэх соёлын их өв, уламжлал, түүхийг хадгалан, дэлгэрүүлж байдаг энэ байгууллага түүний үйл ажиллагааг эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулж, төр, засаг нь хамгаалдаг болох гэж байна. Сууриасаа өмхөрч, эд өлгийн дурсгал, түүх соёлын бүтээл нь усанд автаж, чанараа алдаж устан алга болохоос хамгаалж, ийнхүү хуулиар хамгаалах боломж бүрдэж байна.

Түүнчлэн Соёлын тухай хуулиар иргэдийн соёл, урлагийн боловсрол дээшлэх, үндэсний соёл уламжлалаа дээдлэх, хөгжүүлэх дархлаа бий болж, соёлын үйл ажиллагаан дахь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, Соёлын үйлчилгээ, хүртээмж сайжирч, уран бүтээл хийх сэдэл бий болгох, соёл, урлагийн үйл ажиллагааны санхүүжилт нэмэгдэх, үндэсний  соёлыг хадгалах,  хамгаалах, судлах, соёлын олон улсын хамтын ажиллагааг дэмжих, соёл урлагийн салбар дахь мэргэжлийн болон шинжлэх ухааны судалгааг нэвтрүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.

Монголын кино урлаг өмнө нь ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй явж ирсэн бөгөөд анх удаа өөрийн гэсэн бие даасан хуультай болох гэж байгаа нь УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд асан Ё.Баатарбилэгийн санаачлан, өргөн барьсан Кино урлагийг дэмжих тухай хууль юм.

Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулах эрх зүйн орчин уг хуулиар бий болгох зорилготой бөгөөд кино урлагийн мэдээллийн санг бүрдүүлж, үндэсний соёл, түүх, өв уламжлалыг эергээр харуулсан монгол агуулга бүхий киног төрөөс дэмжих гэх мэт кино урлагийн салбарынханы өнө удаан хүлээсэн зохицуулалтыг хуульчлан боловсруулаад байгаа юм.

2019 онд Монголын шинжлэх ухааны салбар олон жил тасалдсан Их хурлаа хийж, эрдэмтэн мэргэд, судлаачдынхаа мэдлэг ухааныг төрийн үйл хэрэгт ашиглах, туршилт судалгааг дэмжих зэрэгт анхаарч ажиллахаа Ё.Баатарбилэг гишүүн салбарын сайдаар ажиллаж байхдаа илэрхийлсэн. Өнөө түүний үг хууль болон төрийн хууль тогтоох дээд байгууллагаар хэлэлцэгдэж байна. Энэ бол Шинжлэх ухаан, технологийн тухай хууль юм.

Улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсруулсан уг хуулиар судалгаа хөгжүүлэлтийн ажлын чанар, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх замаар төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын чадавхийг бэхжүүлэх, оюуны болон материаллаг нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Эдгээр хуулиуд батлагдсанаар соёл, урлаг, шинжлэх ухааны салбар орчин цагийн өөрчлөлтөд нийцэн хурдацтай хөгжих боломжууд бүрдэх юм. Тиймдээ салбарынхан дундаа өндөр хүлээлттэй байгаа нь аргагүй биз ээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2016-2020 онд парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж, салбарын сайдын албыг хавсран хаших хугацаандаа 21 хуулийн төслийг санаачилж, дээр өгүүлсэн 4 хуулиас бусад нь УИХ-аар батлагдаад хэрэгжиж эхэлсэн.

Тэрээр 2020 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн одоогийн парламентад дахин сонгогдон ажиллаж байгаа нь түүнийг УИХ-ын гишүүний үүргээ нэр төртэй хашсаны дүн гэхэд хэлсдэхгүй. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn