"Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
2021.01.08

"Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн 08:00 цагийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 111 гудамж, нийт 186.1 км авто зам болон явган замын цэвэрлэгээ, төвлөрсөн хогийн цэгүүдийн хогийг дарж булах, нийтийн бие засах газрын үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.

Одоогийн байдлаар зам цэвэрлэгээний 16, хог тээврийн 12, үйлчилгээний 12 машин, бичил техник 14, долоон механизм, нийт 54 тээврийн хэрэгсэл ажиллаж, байна. Мөн хальтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор авто замуудад бодис, давс цацах 13 цасны камаз ажиллаж байна.