Албан тушаалын томилгоо хийлээ
2020.12.30

Албан тушаалын томилгоо хийлээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 12 дугаар сарын 30-ны лхагва гаригт болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ханджавын Батжаргалыг, дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Баясгалантын Булганчимэг, Баасандаваагийн Дөлгөөн нарыг тус тус томилолоо.

Эрчим хүчний яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ууганбаяр, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон  Т.Гантулга нарыг тухайн албан тушаалд нь тус тус жинхэлж, даргаар  томилов.