2020.10.17

Нийслэлийн засаг даргад ёс суртахуунтай, эх оронч, туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн гарч Нийслэл хотод МАН ялалт байгуулсан. Тиймээс МАН-аас Нийслэл хотын шинэ засаг даргыг хэн байх вэ гэдгийг тодорхойлж, нэр дэвшүүлэх учиртай юм. 

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар Нийслэлийн засаг даргад ёс суртахуунтай, эх оронч үзэлтэй, туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ хэмээн мэдэгдлээ.