Увс аймгийн оюутан залуусын дунд "ЦУГ" хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
2020.10.02

Увс аймгийн оюутан залуусын дунд "ЦУГ" хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлагаар Увс аймгийн оюутан залуусын дунд "ЦУГ" хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж байна.

Хөгжлийн хөтөлбөрийн  эхний ажил болгон шинэ оюутнуудаас сонгон  хөгжлийн дэмжлэгийг олгох юм байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Урагшлах сэдлийг урамшуулж, "ЦУГ"-таа ахих, хөгжих санаачлагыг дэмжсээр ирсэн, цаашид ч дэмжинэ. Урам, дэм, зүтгэл, санаачилга багаддаггүй гэж боддог.

Хөтөлбөрт хамрагдсанаар өөрсдийгөө хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, нийгэм орон нутгийн тулгамдаад байгаа асуудлыг шийдэх багийн ажил, бүлгийн төслийг хэрэгжүүлэх, тусгай сургалт, арга хэмжээнүүдэд хамрагдах боломж бүрдэх юм байна.