Цэцэрлэг, сургууль, ШУА-ын барилгын өргөтгөлийн үйл явцтай танилцлаа
2020.08.03

Цэцэрлэг, сургууль, ШУА-ын барилгын өргөтгөлийн үйл явцтай танилцлаа

9 сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй сургууль, цэцэрлэг, ШУА-н барилгын өргөтгөлийн үйл явцтай танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар холбогдох албаныхантай санал солилцлоо. Баянзүрх дүүрэгт 9 цэцэрлэг, 3 сургууль ашиглалтанд орохоор бэлтгэж байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Боловсрол, Шинжлэх ухааны салбарын цаашдын хөрөнгө оруулалт, төрийн бодлогыг зөв зүйтэй үргэлжлүүлэхэд илүү анхааран ажиллана гэдгээ хэллээ.