Вангагийн зөгнөлүүд биелж дэлхий айдаст автлаа
2010.11.25

Вангагийн зөгнөлүүд биелж дэлхий айдаст автлаа

Хорвоо ертөнцийн бүх үйл явдал одон орны тодорхой мөчлөгт захирагддаг учраас урьдаас зөгнөн мэдэж болно гэж одон орны зурхайчид үздэг. 2010 онд дэлхийн III дайн эхэлнэ гэж Ванга эмээ зөгнөсөн талаар манай сонин өмнө нь нэг бус удаа бичсэн билээ.


Болгарын зөнчийн өгүүлснээр 2010 оны 11 дүгээр сард дайн эхэлж, эхлээд энгийн зэвсгээр дайтах гэнэ. Дараа нь цөмийн болон химийн зэвсэг хэрэглэн үргэлжилсээр 2014 оны 10 дугаар сард төгсөх аж. Түүнчлэн Ванга эмээ 2011 онд дэлхийн бөмбөрцгийн умард хэсэгт цацраг идэвхт бодис тархаж, мал ургамал устана. Дараа нь лалынхан амьд үлдсэн европчуудын эсрэг химийн дайн дэгдээх тул 2014 онд дэлхийн хүн амын ихэнх нь арьсны хорт хавдар тусч, идээ бээрэнд баригдана гэж Ванга зөгнөжээ. Манай урд хөрш Хятад 2018 онд дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох ба хөгжиж буй орнууд бусдад ашиглуулах бус өөрсдөө бусдыг ашиглаж эхэлнэ хэмээн уг зөгнөлд өгүүлжээ. Гэхдээ хүн төрөлхтөн ийм явдалд хүргэхгүй гэж найдна. Учир нь ирээдүйгээ хүмүүс өөрсдөө бүтээдэг шүү дээ.

Домогт зөнч Мишель Нострадамус 2010 оны талаар «Худалдааны асуудал үүснэ. Зүрх сэтгэлгүй, харгис бөгөөд цусанд шунасан дарангуйлагч гал, мэсээр захирна» хэмээн өгүүлжээ. Тэрээр мөн чөтгөрийн галзуурлын тойргийн тухай өгүүлсэн. Ихэнх хүмүүс үүнийг цөмийн хурдасгагч болох Андроны том коллайдер хэмээн тайлдаг, гэвч зарим нь балластик пуужин гэх нь бий. Мөн өмнөд ба умард дайтна, лалынхан ба христүүд ч хоорондоо зөрчилдөнө гэсэн Нострадамусын зөгнөл чухам аль онд хамаарахыг судлаачид тодорхой хэлжмэдэхгүй байна.

Ер Нострадамус 2018 он, цөмийн дайн эхэлнэ гэж зөнөсөн гэж олон эрдэмтэд баталдаг. Гэхдээ энэ ертөнцийн төгсгөл биш, түүнийхээр хорвоогийн төгсгөл 3797 онд тохионо. Нострадамус «2026 онд хүн амын хэт өсөлтөөс болж хоол хүнс хүрэлцэхээ байх тул дахиад дайтна» хэмээжээ.

0рчин үеийн таамаглалаас дурдвал Петербургийн Одон орны Академийн ректор С.Шестопалов «2012-2017 онд хүн төрөлхтнийг маш том өөрчлөлт хүлээж байна» гэж хэлсэн байдаг. Та бидний энэ ертөнц хэзээ нэгэн цагт оршин тогтнохоо болино. Учир нь хүн төрөлхтөн үргэлж өөрийгөө устгахыг хичээх мэт дайтаж байдаг хойно. Үгүй юм аа гэхэд техникийн сүйрэл, нарны бүтцийн өөрчлөлт гээд олон аюул бий. Гэхдээ Coлонгосын хойгийн асуудлас болж дайн дэгдэхгүй гэж найдацгаая.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.