2020.05.07

"Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д.Оюунхорол оролцлоо

"Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Д,Оюунхорол оролцлоо.

Д.Оюунхорол: Дэлхий дахиныг сөхрүүлж байгаа энэ ковид-19 цар тахал өдөр бүр нэмэгдэж, сэтгэл эмзэглүүлсэн тоо, статистик гарч байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 3,6 сая хүн өвдөж, эдгэрч байгаа хүний тоо 1.2 сая, нас барсан хүни йтоо 257 мянга болсон гэж зарласан. Энэ вирусний эсрэг вакцин гарч чадаагүй. Энэ цар тахал хэзээ зогсох нь тодорхойгүй байна. МУ-ын засгийн газар үнэхээр сайн ажиллаж байгаа. Онц байдлын үеийн дэглэмээ эрт тогтоож чадсан.