2020.02.21

"100 асуулт" нэвтрүүлэгт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р Дагва оролцлоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва  "100 асуулт" нэвтрүүлэгт урилгаар оролцлоо.

Р.Дагва: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн даргын ажил хийх хугацаанд нэг хүний ажил бүтээж өгвөл сайн хүн болно. Бүтээж өгөхгүй бол муу хүн болдог. Надтай уулзана гэсэн хүмүүсийн 90 хувь нь хувийн асуудал ярьж байдаг. Нэг бүрчлэн хүмүүстэй уулзаад байвал  энэ ажил цааш явахгүй шүү дээ. Тэр дунд хотын амьдралд шинэ санаа болчих, сайхан санаа илэрхийлж байгаа хүн байна. Бүгд ер нь хамтын шийдвэр дээр л ажил урагшилна.