2019.08.08

ЭЕШ-д өндөр оноо авсан хоёр хүүхдийг "Унсэмиру"-гийн тэтгэлэгт хамрууллаа

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өөрийн тойргийн сумдын ЕБС-ийг төгсч ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүдийг урамшуулж дэмжих үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Өнгөрсөн жил нийт 13 хүүхдэд 300.000-1.000.000 төгрөгийг олгосон бол энэ жил урамшуулах мөнгөн дүнг нэмэгдүүлж 500.000-1.200.000 төгрөг болгосон бөгөөд урамшууллын болзлыг нийт 5 хүүхэд хангасан байна.

Тэрээр Монголын хүүхэд залуучуудын боловсрол, нийгмийн асуудалд чиглэсэн тусламж дэмжлэгийг үзүүлдэг БНСУ-ын олон улсын сайн санааны “Унсэмиру” клубийнхэнд хүүхдүүдийг урамшуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан юм. Үүний дагуу энэ хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан хоёр хүүхдийг урамшуулаад зогсохгүй, их сургуульд сурч байх хугацаанд нь жил бүр “Унсэмиру”-гээс 1,0 сая төгрөгийн тэтгэлэг олгож байхаар болжээ.

Содномын Чинзориг-н зураг.
Өвөрхангай аймгаас энэ удаа Монгол хэлний хичээлээр 756 оноо авсан Баянгол сумын Ганхуягийн Мөнхзаяа, 734 оноо авсан Сант сумын Баяртогтохын Мянганцэцэг нар тус клубээс жил бүр 1,0 сая төгрөгийн дэмжлэгийг авч байх батламжийг гардсан байна. Түүнээс гадна эдгээр сурагчдыг элссэн сургуульдаа амжилттай сайн суралцвал 3 дугаар курсээс нь БНСУ-д сургах боломжтой гэдгийг ч хэлсэн. 

"Унсэмиру" клубийнхэн Монголд 4 дэх жилдээ ирж буй бөгөөд Өвөрхангай аймгийн Бүрд, Бат-Өлзий сум, Улаанбаатар хотод ажиллаад буцсан юм.