2011.05.15

“Нийтийн аж ахуйг сайжруулах” ” дэд хөтөлбөр

Лифт шинэчлэх,засварлах

Манай хотод ашиглагдаж байгаа цахилгаан шатны нэлээдгvй хэсэг нь хуучирч муудсан, ашиглалтын хугацаа дууссан. Цахилгаан шатны эвдрэлээс болж бие мах бодь, тэр ч байтугай амь насаараа хохирохгvй гэх баталгаа єнєєдєр алга. СЄХ орцны засвар vйлчилгээ, цэвэрлэгээг хийж байгаа ч тэдний хувьд шийдэж чадахгvй нэг асуудал нь цахилгаан шат байдаг. Vvнийг шийднэ гэж СЄХ нь єрх бvрээс тєлбєр авдаг. Гэтэл иргэдээс авсан энэ хэдэн тєгрєг нь цахилгааны зардал, лифт ажиллуулж буй хvний хєлс, мєн татвараа тєлєєд дуусдаг хэмээн СЄХ-ийн ажилчид нь зовлон тоочиж байсан. Мєн сэлбэг нь єндєр vнэтэй болохоор нэгийг нєгєєгєєр нь сольж сэлбэн ажилуулдаг байна. Vvнээс vvдэн цахилгаан шат хvрэх давхартаа хvрэлгvй гацах тохиолдол цєєнгvй байдаг. Нєгєєтэйгvvр тоног тєхєєрємж нь хуучирсан лифт цахилгаан их зарцуулдаг аж. Уг нь цахилгаан шатыг 20 жил болоод их засварт, 30 жил болсныг нь шинэчлэх ёстой. Гэтэл єнєєдрийн байдлаар нийслэлийн нийт цахилгаан шатны эдэлгээний хугацаа аль хэдийнэ дуусчихсан. Тэгэхлээр 1970, 1980-аад онд баригдса 9, 12 давхар орон сууцнуудын лифтүүд удаан эдэлж, хэрэглэж байгаа нь сайшаалтай ч аюулгvй байдлыг бvрэн хангаж чадаж байна уу гэдэг нь хамгаас чухал юм. Иймд Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд дүүргийн хэмжээнд ашиглагдаж буй лифтийн ашиглалтын өнөөгийн нөхцөл, техникийн байдалд хөндлөнгийн үзлэг, шалгалт хийлгэхээр холбогдох зардлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусган батлуулж, улмаар ОХУ-ын техникийн аюулгүй ажиллагаа ба инженерийн хяналтын зөвлөх төв, МУ-ын МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газар, МХЕГ-ын Төв лаборатори,  Монголын Сууц Өмчлөгчдийн Эрх Ашгийг Хамгаалах "Нийтийн аж ахуйн хөгжил" сан «Тот Русь Союз» ХХК-тай хамтран нийт 437 лифтэд хөндлөнгийн шалгалтыг хийлгэж ТЭЗҮ-ийг боловсрууллаа. Уг ТЭЗҮ-ийг үндэслээд. “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.6. дахь заалтад “Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэсний дагуу 2011 оны улсын төсөвт санал оруулан 4 тэрбум төгрөг  тусган батлуулж, 60 лифтийг шинэчлэн сольж, солигдсон лифтүүдийн ашиглах боломжтой сэлбэгээр сэлбэн засварлах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.