2010.11.12

«Оюутнууд хүний эрх хамгаалал»-аар өрсөлдөв

УИХ-ын Хүний эрхийн дэдхорооноос "Парламентынхяналт ба хүний эрхийн хамгаалал" сэдэвт хэлэлцүүлгийг оюутнуудын дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт зориулж оюутнуудын дунд уг сэдвээр илтгэлийн уралдаан зарласан бөгөөд нийт 30 гаруй оюутан илтгэлээ ирүүлснээс шалгарсан тавыг хэлэлцүүлэгг танилцуулсан байна. Тухайлбал, МУИС-ийн Xyyль зүйн дээд сургуулийн оюутан Б.Болорсувд, С.Жавхлан, Б.Отгонжаргал нар "Парламентын хяналт ба хүний эрхийн хамгаалал", Б.Эрхэмбаяр"Парламентын уналт ба хяналтын оновчтой хувилбар" сэдвээр шалгарчээ. Мөн МУИС-ийн Улс төр судлалын ангийн оюутан Д.Оргил "Парламентын хяналтын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх нь, Монгол дахь парламентын хяналт" сэдвээр илтгэл бичсэн эхний таван байрт шалгарчээ. Оюутнууд илтгэлдээ долдугаар сарын 1-ний хэрэг болон УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголын материалаас ашигласан байна. Мөн УИХ-ын Хуульзүйн байнгын хорооноос төрийн өндөр албан тушалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээр зохион байгуулсан.

Нээлттэй сонсголыг эх материал болгон ашиглаж, гадаад улс орнуудын парламентын хяналт, тэр дундаа хүний эрхийн хамгааллын асуудлаар жишээ баримт иш татсан нь УИХ-ын чуулганы зарим хуралдаанаас ч илүү сонирхолтой мэтгэлцээн өрнүүлжээ.

"Парламентын хяналт ба хүний эрхийн хамгаалал" сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин удирдаж, гишүүн Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар шүүгчээр сууж, оюутнууд хүний эрхийн хамгааллаар хэрхэн мэтгэлцэхийг үзэгчээр оролцсон 80 гаруй оюутан үзэж сонирхжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.