Гүүний эхэсээс гоо сайханы бүтээгдэхүүн гаргаж авна
2016.07.25

Гүүний эхэсээс гоо сайханы бүтээгдэхүүн гаргаж авна

Гүүний эхэс буюу монголчуудын хэлж заншсанаар хагаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр Монголд бий болох гэж байна.

Монгол Япон улсын хамтарсан хөрөнгө оруулалттай Хорус блан монгол компани ноднин гүүний эхэсийг зургаан аймаг хариуцсан есөн агентаар худалдан авч дөрвөн тонныг Япон улс руу экспортолсон нь амжилттай болжээ.

Харин өнөө жил 21 аймгийг төлөөлсөн 12 агент ажиллуулан 600 орчим сая төгрөгөөр малчдын гар дээрээс худалдан авч бэлтгэжээ. Уг эхэсийг үйлдвэртээ  анхан шатны боловсруулалт хийн Японы зах зээлд нийлүүлэхаэр бэлтгэл ажлаа хийж байгаа гэнэ. Тус компани өчигдөр түүхий эд бэлтгэх цэг дээрээ уг үйлдвэрийнхээ нээлтийг хийв. Үнэ багатай бүтээгдэхүүнийг ченжийн гараас биш үйлдвэрлэгчидэдээ өндөр ашиг шимтэй бүгээгдэхүүн бий болгоход нь дэмжлэг үзүүлэх үүднээс ийнхүү эхэсийг худалдан авч эхэлсэн байх юм.

Монголчуудын хувьд гүүний эхэсийг өмнө тэр бүр ашиглаж мэддэггүй байсан тул өвөлжөө бууцандаа орхин шувуу хооллоно гэдэг байлаа Нэг үгээр хэлбэл, ямар ч хэрэгцээгүй, үнэгүй зүйлсийн нэг байлаа. Харин ноднин жилээс эхлэн “Хорус блан монгол” компани нэг гүүний эхэсийг 20-30 мянган төгрөгөөр худалдан авч эхэлснээр өмнө нь хэн ч тоодоггүй байсан хаг ийнхүү үнэд орж эхэлсэн байна. Сүүлийн үед малчид ноолуурын ханш буурахвий гэж санаа зовж суухаар хоёр гүү унагалуулаад авчихсан нь дээр боллоо хэмээн ярилцах болсон талаар үйлдвэрийн нээлтэд оролцогчид хэлж байсан юм.

Уг компанийн зорилго нь Монгол Улсын хөдөө аж ахуйн тэр дундаа мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэлхийн түвшинд хүргэн, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн гадаад худалдааг хөгжүүлэх юм байна.

Монгол, Япон хоёр орны хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” албан ёсоор хэрэгжиж эхэлсэн энэ цаг үед үүд хаалгаа нээж байгаа нь аль аль талдаа давуу талтай Монгол, Японы хамтарсан уг үйлдвэрээс гадна тус компани энэ салбарт шинээр боловсон хүчин бэлтгэх, нарийн мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэх тал дээр хөрөнгө оруулагч талтайгаа хамтран ажиллаж байгаа юм билээ. Цаашдаа гүүний үнэ хүрэх “эрдэнээ” хаядаг байсан. Одоогоор бид гүүний эхэс бэлтгэх төвийг нээж байна. 2018 он гэхэд бүтээн байгуулалтын бүх ажил хийгдэж дуусна” гэлээ.

Бидний мэдэхээр Эмээлтийн цаахна талд эзгүй газар байсныг тусаж. Гүүний эхэс ийнхүү үнэд хүрч эхэлснээр ядаж л малчид унагалах гүүгээ ойрхон байлгаж унага эсэн мэнд төрөх боломж илүүтэй нээгдэх сайн тал ч бий юм байна. Нээлтийн арга хэмжээнд “Хорус блан монгол” компанийн ерөнхий захирал Б.Баярсайхан, “Блэк Формаси” компанийн ерөнхийлөгч Мицуй Юко, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Дондогдорж, Хөдөлмөрийн баатар Д .Дагвадорж тэргүүтэй хүмүүс нээж үг хэлсэн юм.

Салбарын сайдын онцолсноор инновацийн шинэ үйлдвэр монголд бий болж байгаа гэлээ. Цаашид энэ мэтчилэн хөдөө аж ахуйн салбарт өөрсдийн хүчээр бүтээж хийж болдгийг харуулж байгаад талархал илэрхийлэв. Уг ком үйлдвэрийг байгуулахаар Засгийн газрын ямар нэгэн дэмжлэг авалгүй хоёр талын хөрөнгө оруулалтаар тус компани бүх ажлаа хийж байгаа юм байна. Монгол малаас гарч буй түүхий эд нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ ямагт давуу байдаг.

Ялангуяа бэлчээрийн малын эхэс бүр өндөр үнэ хүрдэг талаар нээлтэд оролцогчид ярьж байв. “Хорус блан монгол” компани эхний ээлжинд 10 мэргэжилтнийг энэ чиглэлээр Японд сургаж байгаа бөгөөд хоёр жилийн дараагаас 100 гаруй монгол хүнийг ажлын байраар хангах нөхцөл бүрдэх гэнэ. Гүүний эхэс нь хүний эрүүл мэнд, гоо сайханд маш тустай олон нэгдлийг агуулдаг юм байна. Тиймээс орчин үеийн биотехнологийн шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх ирээдүйтэй үйлдвэрлэлийн нэг хэмээн тодорхойлж байв.

Монгол, Японы хамтарсан уг үйлдвэрээс гадна тус компани энэ салбарт шинээр боловсон хүчин бэлтгэх, нарийн мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэх тал дээр хөрөнгө оруулагч талтайгаа хамтран ажиллаж байгаа юм билээ. Цаашдаа гүүний эхэсэнд гүн боловсруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой бөгөөд барилга байгууламжаа өргөтгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Гүн хөлдөөгчийн барилгын ажил нь дуусчээ.

Үнэнийг хэлэхэд өнөөдөр нэхий, ноос, арьсны үнэ унаж эдгээр түүхий эд жалганд хаягдаж байгаа талаар малчид ярих болсон тэгвэл тус компани цаашдаа Багануур дүүрэгг орчин үеийн ноосны үйлдвэр байгуулна хэмээн Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж хэлж байлаа. Эхэс боловсруулах уг үйлдвэр 2018 он гэхэд ашиглалтад орж, бүтээгдэхүүн нь Монголын болон олон улсын зах зээлд гарах бөгөөд малчдын болон Монгол Улсын эдийн засагт тодорхой дэмжлэг болно гэдгийг компанийн удирдлагууд онцолсон юм.

Нээлтийн арга хэмжээний уг үйлдвэрийн хөрөнгө оруулагч талыг төлөөлүүлж Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржийн байр суурийг сонирхлоо. Тэрээр “Гурван жилийн өмнөөс мал аж ахуйн чиглэлд тулгуурласан үйлдвэрлэл явуулъя гэсэн бодол байснаа өнөөдөр эхлэл болгон гүүний эхэс боловсруулах үйлдвэрийн нээлтийг хийж байна. Монголчууд малын буян их гэж ярьдаг.

Малын сүү, ноос, ноолуур, мах нь малчдын амьжиргааны гол зүйл нь байдаг. Монголд 160 мянган малчин өрх байна. Тэд бүгд малын эхэсээ өмнө нь хаядаг байлаа шүү дээ. Одоо харин гүүний эхэс гэхэд хаягдал бүтээгдэхүүн биш мөнгө болох боломж бүрдээд байгаа юм. Бид өөрсдөө мэдэлгүй олон улсын зах зээлд өндөр үнэ хүрэх “эрдэнээ” хаядаг байсан. Одоогоор бид гүүний эхэс бэлтгэх төвийг нээж байна. 2018 он гэхэд бүтээн байгуулалтын бүх ажил хийгдэж дуусна” гэлээ.

Бидний мэдэхээр Эмээлтийн цаахна талд эзгүй газар байсныг тус компанийнхан авч өөрсдийн хөрөнгөөр дэд бүтэц, байшин барилгаас эхлээд чамлахааргүй ажлыг хийсэн байлаа. Япон, Монголын талаас эн тэнцүү хөрөнгөө гарган ажлаа хийж байгаа талаар тус компанийн ерөнхий захирал Б.Баярсайхан хэлсэн бөгөөд Японы талаас эхний ээлжинд 200 сая иенийн хөрөнгө оруулалт хийсэн юм байна.

“Хорус блан монгол” компани одоо бэлэн байгаа бүтээгдэхүүнээ борлуулан цаашид өөрсдийн санхүүжилтээ хийгээд явах юм байна. Д.Дагвадорж “Монголчууд бид Засгийн газар ажил хийсэнгүй гэж ярьдаг. Засгийн газрын гарыг харалгүй бид өөрсдөө хийж бүтээх ёстой. Бид чадна. Сэтгэл гаргаж өөрсдийн бүтээгдэхүүнээ Мade in Mongolia буюу олон улсын зах зээлд Монголын нэртэй эцсийн бүтээгдэхүүнээ гаргацгаая” хэмээн уриалж байлаа.