2016.05.03

Би үндэсээсээ салаагүй

“Явуулын студи” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар оролцлоо.

МАН, МАХН-ын гишүүд ер нь нэг үндэстэй. Намаасаа яагаад гарах болов энэ талаар тодруулахгүй юу?

Би бол үндэснээсээ салаагүй. Хэрэв мөчир гэж бодвол наран талдаа илүү ургах шаардлагатай болсон хэрэг. Өнөөдөр ч МАН-д миний хамгийн гол дэмжигч, намайг сайн ойлгодог, үзэл бодлоо хуваалцан, миний төлөө санаа тавьдаг найз нөхөд минь хэвээрээ бий.

Гишүүд, дэмжигчдийнхээ хүрээнд хэвээрээ үлдсэн. Сүхбаатар гэдэг хүн байгаа хэвээрээ л улс төрийн амьдралд байна гэж боддог. Би өөрийнхөөрөө л явж ирсэн, өөрчлөгдөөгүй. Үүрэг хариуцлага, зовлон дунд ороод улам илүү хурцлагдаж байна. Толгой гудайж байгаа зүйл алга.

Та ном гарган, номынхоо нээлтийг хийсэн?

“Өрнөдийн орнуудын захиргааны эрх зүйн тойм гэдэг ном” бичсэн. 16 жилийн өмнө энэ талаар судалгаа хийсэн. АНУ-д байх үедээ нилээд ном зохиолыг уншиж, судалсан. Мөн цаашид Европ улсад тодорхой хэмжээний судалгаа хийн, Орчин үеийн Монгол Улсын Захиргааны эрх зүй гэдэг сурах бичгээ гүнзгийрүүлэн гаргах бодолтой байдаг. Захиргааны эрх зүй гэдэг нь яам, агентлаг, хорооны засаг дарга, төрийн үйлчилгээ зэрэг өдөр тутмын захиргаатай харилцаатай холбоотой асуудлуудыг зохицуулдаг зохион байгуулалтыг хэлдэг.

            Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү