2016.04.01

Цөмийн хаягдлын асуудал бол ганц улсын шийдэх зүйл биш

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, БИЗ-ийн хяналтын хорооны дарга н.Ганбаатар нар оролцлоо.

1997 оны нэгдсэн конвенцед дахин нэгдэн орох шаардлага бий юу?

Цөмийн энерги, цацраг идэвхит бодис, хаягдалтай холбоотой асуудал ганц улсын шийддэг асуудал биш. Олон улсын хэмжээнд шийддэг, олон улсын дүрэм журамтай салбар. Тиймээс Монгол улс уг конвенцэд нэгдсэн. Конвенцэд өөрчлөлт орсон учраас түүнийг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай.

Манай улс цөмийн зэвсэггүй статустай орон. 2007 оны үед Цөмийн энергийн талаар баримтлах бодлоготой болсон. Одоо байгаа ураны нөөцөөр дэлхийд 11-р байрт ордог.  Бид ашиглах талаасаа бус, аюулгүй байдлын хяналтанд оролцох шаардлагатай. Тиймээс энэ конвенцэд нэгдэн орох шаардлагатай байна. Нийгэмд эргэлзээ байгаа учраас АН-ын бүлэг хуралдаад хууль болгоё гэдэг байр суурь илэрхийлсэн.  

Конвенцэд нэгдсэнээр ямар ашигтай вэ?

Цөмийн аюулгүй бүс гэж зарлагдсан  орон цөмийн иж бүрэн аюулгүй байдлын гэрээнд нэгдэн орох шаардлагатай. Нэгдэн орохдоо конвенцээр дамжин ордог.

           Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү