14 дүгээр хорооны гудамж бүр урамшилт эргүүлтэй боллоо
14 дүгээр хорооны гудамж бүр урамшилт эргүүлтэй боллоо
2016.01.27

14 дүгээр хорооны гудамж бүр урамшилт эргүүлтэй боллоо

Дүүргийн 14 дүгээр хорооны 33 гудамжинд ажиллах нийтийн эргүүлийг сонгох ажлыг зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн эргүүлд ажиллах иргэдэд 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр үнэмлэх гардуулсан юм.

Энэ үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Иргэний оролцооны хэлтсийн дарга Г.Уламбаяр, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн УСОНХАХ ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Ганбаатар, Хорооны иргэдийн нийтийн хурлын дарга Б.Батанов, Иргэний танхимийн ажилтан Н.Гэрэлтунгалаг, Зохион байгуулагч Д.Мягмарсүрэн, Хэсгийн байцаагч Д. Төмөрбаатар болон хэсгийн ахлагч нар тус тус оролцлоо.

Эдгээр эргүүл хорооныхоо нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангуулах, энэ чиглэлээр төр, захиргаа, хууль хяналтын байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах, гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх замаар иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллах чиг үүрэгтэй юм.