2015.06.02
Д.Тэрбишдавга О.Чулуунбатыг эргэв
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбат Япон улсад багагүй хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа билээ.
Харийн нутаг эмчлүүлж байгаа нөхөртөө сэтгэлийн дэм өгөх үүднээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга Япон Улсыг зорьсон байна. Монголчууд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж хэлдэг. Хүнд өвчинд шаналж суугаа нөхрөө эргэхээр Япон явсан хойгуур нь намын даргатайгаа эвлэрэхээр явлаа гэж Д.Тэрбишдавгын талаар зарим хэвлэлүүд бичсэнд намынхан нь тун дургүй байгаа аж. Тэрбээр “Найзыгаа эргэлээ” хэмээн твиттерт жиргэж, хамт авхуулсан зургаа постолжээ. О.Чулуунбат зөвлөх Япон улсад хүнд хагалгаанд орсон бөгөөд бие нь сайнгүй байгаа юм байна.