Цэрэг, спортын “Дөл” тэмцээний мөнгөн медальт сурагчдыг хүлээн авч уулзлаа
2015.05.08

Цэрэг, спортын “Дөл” тэмцээний мөнгөн медальт сурагчдыг хүлээн авч уулзлаа

Цэрэг спортын “Дөл” тэмцээний мөнгөн медальт 38 дугаар сургуулийн сурагчдыг өнөөдөр ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Цэргийн штабын дарга Л.Ганбаатар нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр тэмцээнд амжилт гаргасан багийн сурагчдад дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат баяр хүргээд цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүслээ. Дашрамд дуулгахад тэмцээнд оролцогч багууд жагсаалч тасаг, гранат мэргэн шидэгч, цэргийн 16 тоот дасгал, эмнэлгийн анхны тусламжийн норматив, шилдэг тасгийн захирагч, буухиа гүйлт, амьдрах ухааны бэлтгэл, урлагийн номер гэсэн төрлүүдээр хоорондоо өрсөлдөж авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон юм.