Г.Шийлэгдамба: Элэгний С вирусийг гурван сарын дотор устгах эм оруулж ирнэ
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.03.13

Г.Шийлэгдамба: Элэгний С вирусийг гурван сарын дотор устгах эм оруулж ирнэ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай элэгний С вирусийн эм, эмчилгээний тухай ярилцлаа.

-Саяхан та АНУ-д айлчлахдаа элэгний С вирустэй хүмүүст зориулсан эмийн асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж сонслоо. Ямар үр дүнтэй ирэв?

АНУ-д Эруүл мэнд, спортын сайдаар ахлуулсан баг айлчлал хийлээ. Энд гурван үндсэн чиглэлээр ажилласан. Эхний зорилго нь В, С вирусийн эсрэг хамгийн сүүлийн үед гарсан, олон улсын хатуу хяналттай улс орнуудад зөвшөөрөгдсөн эмийг Монгол Улсад оруулж ирэх боломжийг хэлэлцэх, тодорхой тохиролцоонд хүрэх зорилго байсан.

Түүнчлэн В, С болон бусад вирусийг эмчлэхээс гадна оношлох, сүүлийн үеийн өндөр түвшний аппарат, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр Монголд оруулж ирэх, эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулж, өвчилсөн хүмүүсээ нарийн оношилж, судлах талаар холбогдох байгууллагынхантай уулзахаар төлөвлөсөн.

Гурав дахь зорилго нь Стэнфорд, Беркли их сургуулийн эрдэмтэдтэй уулзаж, Монгол Улс дахь элэгний өвчлөлд олон улсын анхаарлыг хандуулах, тодорхой хөтөлбөр танилцуулах, дэлхийд нэр хүндтэй их сургуулиудын эрдэмтэдтэй энэ чиглэлээр хамтарч ажиллахаар ярилцсан. Олон улсын төсөл, сангуудын анхаарлыг энэ чиглэлд хандуулах зорилготой уулзалтууд хийлээ.

-Өмнө нь АНУ-ын “Гилеад Сайнсес компанийн Совалди (Софосбувир) эмийг Монголд нэлээд маргаантай бүртгэж авсан. Америктаазарагдаж байсан эмийг Монголд 900 ам.доллараар нийлүүлэхээр эхний тохиролцоо хийсэн. Одоо түүний дараагийн шатны эм болох “Харвони”-г Монголд бүртгүүлэх, нийлүүлэх тухай яриад эхэллээ. Үнэ ханшийн хувьд хэд байхаар тохиролцов?

“Совалди” эмийг бид өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн. 'Тилеад Сайнсес” компани Америктаа 84 мянган ам.доллараар борлуулж байсан энэ эмийг Монгол улсад курс буюу гурван сарынх нь эмчилгээнд шаардагдах эмийг 900 доллараар оруулж ирэх боломжийг олгосон. Энэ нь Гүрж, Егилет, Португал, Монгол зэрэг улсад дээрх компаниас онцгой нөхцөлөөр олгох тохиролцооны дагуу хийгдсэн ажил байсан. Бид энэ эмийг бүртгээд удаагүй байтал дараагийн шатны “Харвони хэмээх шинэ эм өнгөрсөн оны сүүлээс олон улсын эмийн зах зээлд маш онцгой үр дүнтэй эмээр нэрлэгдэж, Европын холбоо, бусад хөгжилтэй улс орнуудад нэвтэрч эхэлсэн.

Энэ эмийг үйлдвэрлэсэн “Гилеад Сайнсес” компанийнхантай ярилцаж албан ёсоор тохиролцоонд хүрч чадсан. Өмнөх “Совалди эмэнд өгч байсан онцгой нөхцөлийг “Харвони' эмэн дээр ижил олгохоор боллоо. Энэ эм бол 94 мянган долларын үнэтэй. Үүнийгбид 99 хувийн хөнгөлөлттэйгээр, гурван сарын курс эмчилгээнд шаардагдах эмийг 940 ам.доллараар Монголд оруулж ирэх боломжтой болж байгаа. Энэ хоёр эмийн ялгаа бий. Өмнөх эм бол Интерферон зэрэг зарим эм, тариатай хавсарч хэрэглэж байж үр дүнтэй байдаг. Хэдийгээр бид “Совалди” эмийг хямдралтай үнээр нийлүүлсэн ч Интерферон тариа нь өндөр үнэтэй.

Тухайн өвчтөндөө гаж нөлөө ихтэй тариа гэдгийг монголчууд мэднэ. Харин сүүлд гарсан “Харвони” эм нь ямар нэг эмтэй хавсрахгүй дангаар нь хэрэглэдэг учраас элэгний өвчтэй хүмүүсийн талархлыг хүлээж байгаа, 98 хувийн үр дүнтэй эм. Монгол дахь вирусийн бүх хэлбэрт тохирно гэдэг нь судалгаагаар батлагдсан. Энэ эм бол 2-3 сарын хугацаанд С вирусийг устгах боломжтой.

Монгол Улс 3 сая хүнтэй. 400-гаад мянган хүнд элэгний А, В, С, Д вирусийн асуудал байна гэхээр нийт хүн амд ногдох өвчлөлөөрөө дэлхийд нэгдүгээрт орж байгаа юм. Бид өнгөрсөн жилүүдэд ДОХ, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин гээд нийгмийн шинж чанартай олон өвчнүүдэд олон улсын байгууллагын туслалцааг авч байлаа. Элэгний өвчлөл, зүрх судасны өвчний дараа нас баралтаараа хоёрдугаарт ордог. Гэтэл энэ эм хавдар, элэгний хатууралд хүрэхээс нь өмнө вирусийг нь устгах юм.

Хавдартай, элэгний хатууралтай болчихвол нас баралтын тохиолдол маш өндөр. Гадаадад эмчлүүлэх, элэг солиулах мэс засалд орох нь асар өндөр өртөгтэй. Зардал чирэгдэл ихтэй байна. Хамгийн их эрсдэлтэй, тулгамдсан 7000-8000 хүний асуудал байна гэж мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд судлаад гаргасан. Дараагийн ээлжинд эмчлүүлэх шаардлагатай С вирустэй 150 мянган хүний асуудал бий. Би энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд удахгүй танилцуулна. Монголд энэ эмийг эмчилгээнд хэрэглэх бэлтгэлийг маш сайн хангах учиртай. Ажлын хэсэг байгуулж, удирдамж заавар боловсруулж байна.

С вирусийг эмчлэх, эмээр хангах ажлыг улсын эмнэлгүүдээр дамжуулж, нарийн хяналтан дор хийнэ. Эмчилгээний өмнөх, дундах, дараахь вирусийг тоолох ажлыг давхар хийж байж үр дүнг хянах боломжтой. Хоёроос, гурван сарын дотор л С вирусийг устгах 98 хувийн үр дүн нь харагдах юм. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл 2020 он гэхэд Монголд элэгний С вирусийг бүрэн устгана. Элэгний ийм өндөр өвчлөлтэй, нас баралт ихтэй байсан улс оронд С вирусийг устгаж чадсан дэлхийн бараг эхний улс болохоор бид зорьж байна.

-Тухайн компанийн зүгээс тодорхой шаардлага тавьсан. Улсын төсөвт эмийн өртгийг суулгах, эмзэг бүлгийнхнийг хамруулах гэх мэт болзол тавьдаг гэж сонссон. Элэгний С вирусийн эмэнд зарцуулах хөрөнгө өнөөгийн нөхцөлд байхгүй гэж үзээд, өөр хямд арга зам хай гэсэн ҮАБЗ- ийн зөвлөмж гарсан ч гэдэг. Харин та энэ их мөнгийг яаж олох вэ?

Бусад оронд бол Эрүүл мэндийн даатгалаар нь энэ асуудлыг шийддэг. Манайд даатгалаар энэ эмийг авчих нөхцөл хараахан бүрдээгүй. Цаад компанийн хувьд 99 хувиар хөнгөлж байгаа учраас Монголд тавьж байгаа нөхцөл нь нэг ч доллар үнэн дээр нэмж болохгүй. Өөрөөр хэлбэл арилжааны зориулалтаар ашиглаж болохгүй учраас улсын эмнэлгүүдээр дамжуулна. Нийгмийн бүх давхаргын өвчилсөн хүмүүсийг хамруулах ёстой гэдэг. Эмийн үнийг төлбөрийн асуудлыг Засгийн газар дээр ярьж байгаа. Тооцоо судалгаагаа хараахан эцэслээгүй байна.

Ерөнхий дүн буй. С вирустэй 150 мянган хүн байна гэхэд эдний хэдэн хувь нь 940 доллараар энэ эмийг авч уух чадалтай вэ. Чадахгүй нь хэд байгааг судалж гаргаж ирнэ. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулж өвчтөнүүдийн судалгааг гаргах ёстой. Үүнийг хэд хэдэн тестээр хийх учиртай. Нэг нь вирус тоолох. Вирусийг хүн болгон дээр тоолдог аппарат хэрэгсэл өндөр үнэтэй. Тестээр бөөнөөр нь вирусийг тоолж гаргадаг аргачлалууд бий.

Тодорхой хүрээнд асуудлыг шийднэ. 150 мянган хүн байна гэвэл 150 сая ам.долларын асуудал бий. Эхлээд төсөвт ямар боломж бийг авч үзнэ. Хоёрдугаарт Олон улсын сангуудад хандахаар ажиллаж байна. Өндөр үнэтэй эм үйлдвэрлэгчийн хувьд олон улсын өмнө үүрэг хүлээдэг.

Тийм учраас зарим улс оронд онцгой хөнгөлөлттэй үнээр эмээ олгож байгаа юм. Манайх шиг маш өндөр өвчлөлтэй, жижиг оронд энэ эмийн хүчээр С вирусийг бүрэн устгаж чадвал эм үйлдвэрлэгчийн - хувьд ч маш их нэр хүндийн  хэрэг тул бидэнтэй хамтарч ажиллаж байгаа юм.

Стэнфорд, Берклид нээлттэй уулзалт хийхэд 99 хувийн хөнгөлөлтийн тухай сонсоод, алга ташиж хүлээж авсан. “Монгол Улс сайн байна” гэсэн. Үлдэж байгаа 1 хувийг төлөхийн тулд бид Засгийн газарт асуудал тавина. Олон улсын байгууллагууд, сангуудад хандах ёстой. Засгийн газрын хуралдаан дээр би айлчлалын үр дүнг танилцуулахад сайд нар тодорхой чиглэл өгсөн юм.

-Хүүхдүүдэд В-гийн эсрэг вакцин хийж байгаа. Нэгэнт өвчилсөн хүмүүс хэцүү байх л даа?

-В вирусээр өвчлөхгүй байх боломж бий. Өвчилсөн хүмүүстэм байгаа. С вирусээс сэргийлэх вакцин байхгүй. Манайд вирусийн халдвар авч байгаа тохиолдлууд нь нэгдүгээрт цус цусан бүтээгдэхүүнээр, 1960-1970 оны шприцний шарууд чинь одоо ийм байдалд хүргээд байна.

-Элэгний өвчлөл ингэж их гаарахад тухайн үед шприцээ буцалгаж хэрэглэдэг байсан, олон хүнд дамжуулж тарьдаг байсан нь нөлөөлсөн талаар эмч мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Нэг талаар нийгмийн золиос болсон хүмүүс шүү дээ. С вирусийг бас бэлгийн замаар дамждаг гэдэг?

Өвчлөлийн түүхийг аваад үзэхээр үнэхээр иргэдийн буруугаас биш, тухайн нийгмийн нөхцөл байдлаас болж эрсдэл үүссэн байдаг. Энэ тохиолдолд олон улсын байгууллагууд, үйлдвэрлэгч нарын зүгээс харж үзэж байгаа юм л даа. Бэлгийн замын халдварын хувьд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана.

-Олон улсын байгууллагуудын зүгээс ДОХ, сүрьеэтэй тэмцэхэд зориулж бидэнд мөнгө өгдөг. Гэтэл элэгний С вирусийн хувьд манайх хамгийн өндөр өвчлөлтэй гэдгээрээ тусламж авах боломж байна уу?

Засгийн газар элэгнийөвчлөлд онцгой анхаарч байна гэдэг олон улсын байгууллагуудад сайн мессеж болж хүрлээ. Есдүгээр сард ДЭМБ-ын дээд чуулганд илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Эмүүдээ оруулаад ирвэл есдүгээр сард эхний үр дүн гарах хугацаа. Египет гэхэд л энэ чиглэлээр тусламж авсан байдаг. Манайхыг бодвол хүн ам ихтэй улс. Харвони эм харин Египтэд олгогдоогүй байх. “Совалди”  эм олгогдсон. Энэ хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжээд үр дүн байна, байхгүй, хүмүүс нь эмээ ууж байна, уухгүй байна гэсэн олон асуудал бий л дээ.

Гэхдээ тэдэнд шаардлагатай мөнгөний нэлээд нь олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүжсэн бдйдаг. Манай хувьд хүн амын дундах өвчлөл өндөр ч бусад оронтой харьцуулахад өвчилсөн хүний тоо цөөн шүү дээ. Тийм учраас Монголыг дэмжих нөхцөл бий. Хамгийн гол нь манай эрдэмтэд судлаачид нэг дуу хоолойтой байх учиртай. Зарим нь “Энэ эм чинь ийм хямдхан байгаа юм чинь хуурамч байна” гээд л зарим нь “ Монголчуудыг клиник туршилтанд оруулах гэж байна" гээд л байхаар ажилд сайнаар нөлөөлөхгүй. 

-Иргэдийн зүгээс “Хурдалж болохгүй юм байх даа. Эм хүлээсээр байтал эхнээсээ үхэх нь” гэдэг. Таны бүрэн эрхийн хугацаанд энэ асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна уу?

Эрүүл мэндийн сайд нь өөрөө очиж асуудлыг шийдлээ. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хэмжээнд асуудал тавигдахаар шийдэгдэхгүй. Бид энэ ондоо багтааж, эхний үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол руу тээвэрлэх оруулж ирэх схемээ сайн хийх ёстой. Олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллага, төрийн байгуулдагуудын ажлыг зөв зохион байгуулах хэрэгтэй байна.

-Та ажлаа авангуутаа энэ асуудлыг шүүрч авсан. Тодорхой учир шалтгаан байсан уу?

Угаасаа шийдэх ёстой асуудал гэдэг нь ойлгомжтой. Зөвхөн Г.Шийлэгдамба, Ч.Сайханбилэг шийдэх гээд байгаа асуудал биш. Өмнө нь олон жил яригдсан сэдэв шүү дээ. Ямар ч өрхөд, хамаатан, садан, найз нөхдийн хүрээнд элэгний асуудалтай хүн •байдаг. Нийгэм тэр чигтээ энэ асуудлыг шийдэхэд чиглэсэн байхад эргэлзэж тээнэгэлзэх эрх байхгүй. Би биш гэхэд хэн нэгэн хүн энэ асуудлыг шийдэх л байсан.

-Элэгний Д вирусийн тухай хумуус тодорхой мэдээлэлгүй байдаг. Харин таны айлчлалын үеэр энэ тухай яригдсан байна лээ?

Энэ бол сүүлийн үед анхаарал татаж байгаа вирус Д вирусийг шууд эмчлэх эм гараагүй. Эм бүтээгдэх шатандаа яваа. Д вирусийн эсрэг эм бүтээж байгаа багийнхантай Стэнфордын их сургуульд уулзсан. Сүүлийн нэг жилд ахицтай ажиллаж байгаа юм билээ. Д вирус В вирустэй хавсарч тохиолддог юм байна.

-Манайд В-гийн тохиолдол нэлээд их байдаг. Аягүй бол Д вирусийг ялгаж оншилж чадахгүй явдаг юм байна даа?

Хавсарч тохиолддог вирусууд илүү аюултай, эрсдэлтэй байдаг тухай судлаачид, эрдэмтэд ярьж байна лээ. Олон оношилгооны арга технологи гарч, эмчилгээ үр дүнд хүрч байгаа ч вирус нь түүнийгээ дагаад хөгжиж, өөрчлөгдөж байдаг гэж эрдэмтэд ярьсан. Элэгний эмчилгээний асуудлыг хүссэн ч эс хүссэн ч олон улсын ' байгууллагуудтай хамтарч ажиллах замаар л шийднэ. Хардаж сэрдэж цаг хугацаа алдах шаардлага байхгүй.