Популизмын талаарх гишүүдийн байр суурь
EТV телевизийн “Тод сэдэв” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар оролцлоо.
Бид нэвтрүүлэг болгоноороо тодорхой нэг сэдвийн хүрээнд ярилцдаг. Энэ удаад "Популизм" гэсэн сэдвийг хөндөн ярилцах болно. Өнгөрсөн долоо хоногийн туршид Популизм гэж юу юм бэ ? Ер нь энэ популизм цаашаа энэ хэвээрээ үргэлжлээд яваад байвал улс орныг юунд хүргэж болох вэ? гэх мэт хэлэлцүүлэг олон нийтийн дунд өрнөлөө. Төрийн ордны Иргэний танхимд ч энэ сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг болсон.
- Популизм гэдгийг та бүхэн яг юу гэж тайлбарлах вэ ?
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Популизм гэдэг манай Баабар гуайн Британика толь дээр бичсэнээр ард иргэдийнхээ, ялангуяа жирийн ард иргэд хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн хүнд хүчир бэрхшээлтэй амьдралыг нийгмийн элит улс төрч цөөнх болсон хагартлаа баяжиж байгаа хүмүүстэй эсрэгцүүлэн үзэж нийт ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх гэж оролддог бодлого боловсруулдаг хөдөлгөөнийг хэлнэ гэсэн.
-Таны бодол ?
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Популизм, Популист гэдэг тухайн үедээ их сайхан сонсогдоно. Тухайн хүсэн хүлээж байгаа амлалтууд, хийж буй зүйлүүд үнэхээр хүнд таалагддаг, амьдрал нь хөнгөн юм шиг эргээд харахад таван жилийн дараа 10 жилийн дараа эргээд харахад хүнийг амьдрах чадваргүй болгодог зүйл. Зүйрлэвэл, хүүхдийг багад нь чихрээр, амттанаар эрхлүүлвэл тэр бараг популизмтай адилхан нөгөө хүүхэд маань насанд хүрээд амьдрах чадваргүй болдогтой адил гэсэн үг.
-Та УИХ-д их олон жил ажилласан. Ер нь энэ популизм гэдэг зүйлийг манайд ямархуу байдлаар хийж ирсэн бэ. Хэн хийгээд байсан юм бэ ?
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Энэ бол хүний нийгмийн араншингийн нэгээхэн хэсэг гэж би хувьдаа боддог. Популизм гэж латин үг л дээ. Ард түмэн гэсэн нэртэй үг юм.