Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Орших
2014.11.21

Ж.Бат-Орших: Дотоодын нийт бүтээгдэхүүний 0,54 хувийг даатгалын орлого эзэлдэг

Монгол улсыг Азийн санхүүгийн төв болгох бүрэн боломжтой.

Дотоодын зах зээлд далд хэлбэрээр оршиж буй 4-5 их наяд төгрөгийг хөрөнгийн зах зээлд оруулж чадвал энэ хөгжлийг хурдасгах дэд бүтэц үндсэндээ шийдэгдэх аж.

Иргэд бизнесийн бүтээн байгуулалтад гар дээрх мөнгөнөөсөө илүүчилж, ашиг нь бүх хүмүүст тустай гэдгийг ойлгочихвол даатгал, хадгаламж зээлийн хоршоо зэрэг эдийн засгийн салбарууд жижиг дунд бизнесийг дэмжих бүрэн боломжтой байгаа гэнэ.

 Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Орших “Дотоодын нийт бүтээгдэхүүний  0,54 хувийг л  даатгалын орлого эзэлдэг. Энэ бол маш доогуур үзүүлэлт юм. Яагаад гэвэл дэлхийн өндөр хөгжсөн орнуудад даатгалын орлого нь ДНБ-д 10 хувийг эзэлсэн байдаг. Нөгөө талаас манай улсад асар их нөөц бололцоо байна. Мөн энэ үзүүлэлтээс иргэдийн амьдрал түвшин хэр байгааг харж болно” гэлээ.

                 Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү