Л.Болдын санаачилгыг Ж.Энхбаяр үргэлжлүүлж байгаа гэв
2012.02.21

Л.Болдын санаачилгыг Ж.Энхбаяр үргэлжлүүлж байгаа гэв

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр өчигдөр сэтгүүлчдэд тайлбар хийв. Сайдын зөвлөлийн хурал дээрээ “долоо дугаар сарын 1”- нийх шиг хэрэг гарахад мэргэн буучдын хоёр рот бэлэн байлгах санал оруулж, ард түмэн рүү “буудах” гэлээ хэмээн тэр буруудаад буй юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт сайн малчинд шагнал гардуулах ажлаар хөдөө ажиллаад ур жигдар нийслэлд ирсэн юм байна.

Ирээд нэлээд “шоконд” оржээ. АН-ын Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар түүнийг огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан, хэвлэлээр түүнийг багагүй шүүмжилсэн байсныг хараад тэр гэнэ. Өөрийг нь огцруулах асуудал өргөн барьсан хоёр эрхмийг тэрбээр “Тэд нар маань хуулиа сайн ойлгоогүй юм шиг байна. Ахмад улстөрчдөд мэдээлэл дутмаг байж” гэсэн юм. Тэрбээр цэргийн бодлогын зөвлөх Мягмар, улс төрийн бодлогын зөвлөх А.Жалбажав нарын хамт ирсэн.Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих ёстойг ойлгосон, түүнийг улс төрөөс ангид байлгах хүн л энэ салбарын сайд байж чадна хэмээн тэр онцолсон.
Зэвсэгт хүчний суурь бэлэн байдлыг л “байлдааны” хэмээн жаахан сүржнээр нэрлэчихдэг юм байна. Мөн АН-ын бүлгийн хуралд мэдээлэл хийхээр очоод үдээс хойшжин хү лээсэн ч тэд завгүй байсан гэлээ. Сайдын зөвлөлийн хурлын протокол, хол богдох мэдээллийг бэлтгээд хүргүүлэх гэсэн ч хүлээж аваагүй юм байх. Зэвсэгт хүчний хамгийн бага нэгж болох тасаг 10 хүнтэй, түүний нэг нь мэргэн буудагч байдаг.

Тиймээс мэр гэн буудагчдыг бэлтгэх нь гайхаад бай хаар зүйл биш гэлээ. Батлан хамгаалахын салбарыг шинэчлэх, боловсон хүчнээ сургах, зэвсэг, техникийг сайжруулах, бэлэн байдлаа хангах алсын бодлого боловсруулах шаардлагатай байна. Энэ салбарын хууль эрх зүйн орчныг ши - нэчлэхээр ажиллаж байгаа. Батлан хамгаалах болон эдийн засгийн бод логыг уях ёстой. Тэгээд ч олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд манай улс оролцож байгаа. Удахгүй Өмнөд Суданы аюулгүй байдлыг Монгол Улс дангаар хамгаална” гэлээ. Сэтгүүлчид түүнээс зарим зүйл тодруулав.

-БХЯ-нд энгийн хүмүүс ажиллуулахгүй гэсэн нь ямар учиртай юм бэ?

-Манай яамны ажилтнуудын 70 хувь нь цэргийн, бусад нь энгийн ажилтан. Энэ салбарт өндөр мэргэшсэн хүмүүсийг ажиллуулах зарчим баримталж буй учир аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийсэн, шинжлэх ухааны доктор хүмүүсийг урьж зөвлөхөөрөө ажиллуулж байна. Д.Мягмар (Цэргийн бодлогын зөвлөх): Цаашид эдийн засагч, инженер гэх мэт энгийн мэргэжилтний тоог нэмнэ. Дүрэмт хувцастай холбоотой асуудал гарсан. Яамны цэргийн мэргэж лийн хүмүүсийг л дүрэмт хувцсаа өмс гэсэн болохоос энгийн ажилтнуудад энэ хамаагүй.

-Мэргэн буудагчийн хоёр рот бэлтгэх болсон шалтгаан нь юу юм бэ. Долоодугаар сарын 1-нийх шиг явдал гарвал Зэвсэгт хүчин бэлэн байх ёстой гэсэн Таны тайлбар л асуудал үүсгээд байгаа шүү дээ?

-Л.Болд сайд байхдаа мэргэн буудагчийн рот гаргах талаар ярьж байсан. Үүнийг би дэмжиж байгаа. Бид өнөөдөр олон улсад цэргийн ажиллагаанд явж байна. Аавын хүүхдүүдийг аюулын өөдөөс явуулах гэж буй учир бэлтгэл сайн хийх ёстой. 2008 оны долоодугаар сарын 1-нд төр, цагдаа, зэвсэгт хүчин бүгд бэлтгэлгүй байсан. Мэргэн буучдыг зөвхөн сонгуулийн үеэр л ашиглах юм шиг ярих юм. Онц байдал гэдэгт байгалийн гамшиг гэх мэт аюул багтдаг. 1990 оны ардчилсан хувьсгалыг тайван замаар хийхэд Зэвсэгт хүчний үүрэг их байсан. Арми хүчтэй байвал Монгол Улс тайван байна. Үүнийг яагаад эсэргүүцээд байгаа юм бол.

-Төрийн нарийн бичгийн дар гын үүрэг гүйцэтгэгчийг тушаал бууруулсан талаар ямар тайлбар өгөх вэ?

-Ш.Сүхбаатар мэргэжлийн хүн биш. Тий мээс түүнийг Хуулийн хэлтэс рүү шил жүүлнэ гэсэн юм. Тэр хүн хамтран ажиллана, түр амарчихаад ирье гэж гараад л ийм асуудал үүсгэлээ. Хурандаа цол авсан л бол болчихдог юм биш. Түүний цолыг хэвээр үлдээгээд Батлан хамгаалахын салбарын багц хуулийн төсөл дээр ажиллаач гэсэн. Гэтэл цэргийн нууцыг ингэж задалж, улстөржүүлж байгаагаас нь харахад түүнийг халах ёстой юм байна гэж ойлгосон. Мэргэжлийн бус хүнээр бодлогоо бариулсан ард түмэн яаж тайван байх билээ. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай уулзаж, асуудлаа ярилцсан. Надад аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарах чиглэл өгсөн.

Энэ бол онцгой салбар, тиймээс бусад яамтай адилтгах боломжгүй. Генерал болохын тулд бүх шатыг нь дамжиж, олон жил шаардагддаг. Ер нь өмнөх сайд гурван жилийн хугацаанд энэ салбарын удирдлагыг 3-4 удаа сольсон байна лээ. Их үнээр бэлтгэсэн генералуудыг ингэж солих нь байлдааны бэлэн байдлыг алдагдуулах муу талтай.

Н.Жалбажав (Улс төрийн бодлогын зөвлөх): -Л.Болд сайдын үед олон улсад энхийг сахиулах ажиллагаанд манай улсын үүрэг оролцоо өссөн. Мөн энэ салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал сайжирсан. Тэр үед Л.Болд сайд Зэвсэгт хүчний бэлэн байдлыг шалгах, хангах захирамж гаргасан. Үүнийг л Ж.Энхбаяр сайд үргэлжлүүлж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.