С.Арслан: Цаашдаа боловсон хүчний тал дээр илүү анхаарах болно
Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал С.Арслан
2014.08.19

С.Арслан: Цаашдаа боловсон хүчний тал дээр илүү анхаарах болно

Японы зочид төлөөлөгчид Монголын төмөрлөг бүтээгдэхүүн хийц үйлдвэрлэдэг компаниудтай танилцах үеэр төмөрлөг, машин механизмын холбооны гүйцэтгэх захирал С.Арслантай ярилцлаа.

Нийгатагаас ирсэн зочидын энэ удаагийн ажлын  гол зорилго юу вэ  ?

-Манай төмөрлөг, машин механизмын холбооны санаачилгаар Японы Нийгата мужийн гадаадын технологийн хамтран ажиллах холбооны удирдлагууд болон төмөрлөгийн холбооны гишүүн “Түмэн төмөрт” компаний урилгаар Японы “Фүжики” компаний удирдлага,  инженер техникийн хүмүүс ирээд байна.

Монголын төмөрлөг бүтээгдэхүүн хийц үйлвэрлэлтэй танилцаж, хамтран ажиллах тал дээр санал бодлоо солилцоно

Холбооны хувьд энэхүү айлчлалд ямар ач холбогдол өгч байна вэ ?

-Бид төмөрлөгийн салбартаа техник, технологийг хэрхэн дээшлүүлэх болон боловсон хүчинг цаашид хэрхэн солилцон бэлтгэх тал дээр хамтран ажиллах талаар илүү шат дараалсан арга хэмжээг авах төлөвлөгөөтэй байна.

Мөн цаашлаад төмөрлөгийн салбарыг хөгжүүлэхэд юу хэрэгтэй талаар судалгаа шинжилгээний тал дээр ч хамтран ажиллана.

Бид төмөрлөгийн салбартаа техник, технологийг хэрхэн дээшлүүлэх болон боловсон хүчинг цаашид хэрхэн солилцон бэлтгэх тал дээр хамтран ажиллах талаар илүү шат дараалсан арга хэмжээг авах төлөвлөгөөтэй байна. 
Мэдээж төмөрлөгийн салбарыг хөгжүүлэхэд боловсон хүчин их дутагдалтай байгаа. Тэгэхээр цаашдаа хоёр тал үргэлжлүүлэн боловсон хүчинг бэлтгэх тал илүү өргөн хүрээнд арга хэмжээ авах болов уу ?

-Ер нь бид Нийгатай мужтай нягт хамтын ажиллагаатай ажилладаг. Өнгөрөгч гурван жилд монгол 18 ажилтан Японд мэргэжил дээшлүүлээд ирсэн. Одоо харин энэ тоог улам ихэсгэх тал дээр илүү бодитой арга хэмжээг авна 

Мөн энэ үеэр монголдоо томоохонд тооцогддог “Түмэнтөмөрт” компаний захирал С.Түмэнбаяртай ярилцлаа. Тэдний урилгаа Нийгатагийн төмөр, метал ургийн “Фүжики” компаний удирдлагууд ирсэн юм.

С.Түмэнбаяр: Бид техник, технологио илүү сайжруулах хэрэгтэй

“Түмэнтөмөрт” компаний захирал С.Түмэнбаяр

Манай улсын төмрийн бүтээгдэхүүн хийц үйлдвэрлэлийн салбар хэр хөгжиж байна вэ ?

-Бидний хувьд өндөр хөгжингүй орны жишигийг их харж, үлгэрдуурайл авч байгаа. Манай зах зээл өөрөө жижиг учраас одоогийн үйлдвэрлэл их хоцрогдсон гэж ойлгож болохгүй.  

Жишээ нь Японтой харьцуулахад жижиг ч нэг үеэ бодвол  хөгжиж байгаа гэдгийг хэлмээр байна.

Та өмнө нь Япон улсад очиж туршлага судалж байсан. Тэр талаараа ярина уу?

-Мэдээж Япон улсын аж үйлдвэрийн салбар өндөр хөгжсөн. Тиймдээ ч төмөрлөгийн салбараас сурах зүйл их. Хамгийн түрүүнд тэдний техник, технологийг монголдоо нэвтрүүлвэл бидний бүтээгдэхүүний чанар сайжирч, мөн цаг хугацаа ч их хэмнэх юм.

Ер нь манай улсын төмөрлөгийн зах зээл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс юуг хүсч байдаг вэ ?

-Чадварлаг боловсон хүчин их дутагдаж байна. Мөн орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэх нь нэн тэргүүний ажил. Түүнчлэн зах зээлд нэвтрүүлэх тал дээр ч жаахан учир дутагдалтай байна. Эдгээр асуудлыг зохих түвшинд нь шийдвэл хэрэгчлэгчдийн хувьд таатай нөхцөл бүрдэнэ.

Танай компани төмөрлөгийн салбарт ямар бүтээгдэхүүн хийц үйлдвэрлэж байна вэ ?

-Манай компани албан ёсоор 2007 оноос эхлэн бүх төрлийн төмрийн үйлдвэрийг механик цехдээ боловсруулж хуйлах, нугалах, лазераар зүсэх, өрөмдөх, хайчлах, цахилгаан болон хийн гагнуур хийн эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэж байна. Монголын уул уурхай, барилгын салбарын томоохон компаниудтай хамтран ажиллаж байна.

Танай компаний урилгаар ирсэн Японын “Фүжики” компанитай ямар чиглэлд хамтран ажиллах вэ ?

-Бид “Фүжики” компанитай технологийн тал хамтран ажиллах талаар ярилцаж байна. Мэдээж эцсийн шийдвэрийг Японы тал гаргана. Бидний хувьд өөрсдийн нөөц бололцоог үзүүлж, хүчин чадлаа танилцуулж байна. Хэрэв энэ асуудал дэмжигдвэл төмөрлөгийн салбарт ихээхэн түлхэц болно