УИХ-ын гишүүн, Өргөдөл, гомдлын байнгын хорооны дарга Р.Бурмаа
2014.06.13
Авилгын талаарх судалгааны дүнг танилцуулна
Өргөдлийн байнгын хороо, АНУ-ын ОУХА-ны суурин төлөөлөгчийн газартай хамтран авлигын талаар судалгаа явуулжээ.
“Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг тогтоох судалгааны үр дүн”-гийн талаарх танилцуулгыг өнөөдөр төрийн ордонд хийх аж.
Уг арга хэмжээнд Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, АНУ-ын ОУХА-ын Суурин төлөөлөгч Фрэнсис А.Донован, АНУ-ын Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони К.Линберг нар оролцох аж.. Мөн судалгааны арга зүйн талаар Сант-Марал сангийн гүйцэтгэл захирал Л.Сумати, Судалгааны үр дүнгийн талаар АНУ-ын Азийн сангийн төслийн менежер А.Баянмөнх нар танилцуулахаар төлөвлөжээ.