“JOB FAIR” хөдөлмөрийн яармаг боллоо
“JOB FAIR” хөдөлмөрийн яармаг боллоо
2014.05.23

“JOB FAIR” хөдөлмөрийн яармаг боллоо

Оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах зорилгоор Монгол Улсын их сургуулийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс Япон-Монгол төвийн үзэсгэлэнгийн зааланд “JOB FAIR” хөдөлмөрийн яармагийг  өнөөдөр /V.22/ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажил олгогч байгууллагын ажлын байрны захиалгыг танилцуулж ажил хайгч оюутан, залуучуудыг ажлын байранд зуучлах, бүртгэх, мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг үзүүлж хөдөлмөрийн яармагт оролцлоо.  

Мөн хөдөлмөрийн яармагт Хаан банк, Мобиком корпораци, “Дэлхийн зөн- Монгол” ОУБ, “БСБ сервис” ХХК “Алтан боломж” ХХБ зэрэг томоохон ажил олгогч байгууллагуудаас гадна хөдөлмөрийн хувийн биржүүд, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд нээлттэй ажлын байранд бүртгэл, зуучлал явуулж зөвлөгөө мэдээлэл өгч  байна.

Залуучуудад нээлттэй мэдээлэл зөвлөгөө өгөв

Дашрамд дурьдахад ажиллах хүчний эрэлт сүүлийн нэг жилд хөдөө аж ахуйд байнгын ажлын байр 22.5 хувь, түр ажлын байр 34.7 хувь, барилгын салбарт байнгын ажлын байр 6.5 хувь, түр ажлын байр 5.8 хувь, худалдааны салбарт байнгын ажлын байр 9.4 хувь, түр ажлын байр 10.5 хувь, зочид буудал, рестораны үйлчилгээний салбарт байнгын ажлын байр 7.8 хувь, түр ажлын байр 2.9 хувь, аж үйлдвэрт байнгын ажлын байр 3.6 хувь, түр ажлын байр 2.6 хувь, уул уурхайд байнгын ажлын байр 6.6 хувь, түр ажлын байр 1.4 хувиар өсөх хандлагатай байгаа юм байна.