УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2014.04.28

Ж.Эрдэнэбат: Манай улс төлбөрийн тэнцлийн хувьд үндсэндээ хямралын байдалд орчихсон

“Монгол улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэтбат оролцлоо.

УИХ-ын нэгдсэн чуулганаар эдийн засгийг эрчимжүүлэх асуудлыг авч хэлэлцэж эхэллээ. Байнгын хороогоор ч гэсэн хэлэлцлээ. Ер нь эдийн засгийг эрчимжүүлэх асуудлыг Засгийн газар оруулж ирж байна гэдэг нь эдийн засгийн асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэж эхэллээ гэж харж болох уу?

Ер нь эдийн засгийг эрчимжүүлэх асуудлыг Засгийн газар оруулж ирж байгаа нь миний хувьд логик талаасаа алдаатай болов уу. Яагаад тогтоолын төслүүд дээр дурдсан ажлуудаа энэ засгийн газар ажиллаж байгаа хоёр жил гаруйн хугацаандаа хийхгүй байгаа юм.

Заавал хүнээр шахуулаад, шаардуулаад, албадуулан энэ ажлыг хийх гээд байна. Урд нь үүнийг байнгын хороо ч байдаг юм уу, хэсэг бүлэг хүмүүс санаачлаад оруулж ирсэн бол тодорхой хэмжээнд логикийн талаасаа авч үзэж болохоор асуудал. Гэтэл засгийн газар нь өөрөө, өөрийнхөө хийх ёстой ажлыг бусдаас шахуулан хийлгэх гэж ийм тогтоолын төсөл гаргаж ирж байгаа нь сонирхолтой зүйл. Сая тойргынхоо ард иргэдтэй уулзаж, санал, бодлыг нь  сонсож явлаа. Явсан газар болгонд л бухимдалтай байна.

Уналт гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байлаа.

Яагаад гэхээр эдийн засгийн хүнд нөхцөл байдал бий болчихсон юм биш үү. Бидний амьдралд нөлөөлөөд байна. Цаашдаа та нар яах гээд байна гэдэг байдлаар хандаж байна. Яагаад гэхээр  сонгогчид Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг бидний өмнөөс дуу хоолойгоо хүргэж яваарай гэж сонгосон учраас үгээ хэлэх нь зүй ёсны асуудал. Гэтэл өнөөдөр эрх баригчид үндсэндээ өмнөх долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн хуралдаан хүртэл Монгол улсын эдийн засаг сайхан, амьдрал сайхан байна.

Цаашдаа Монгол улс хөгжлийнхөө дээд шатанд ирчихсэн маягтай яриад байсан. Уналт гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Гэтэл өнгөрсөн баасан гаригийн хуралдааны үеэс Ерөнхий сайдаас эхлэн эдийн засгийн хувьд хямрал, уналт эхэлчихсэн байна гэх боллоо.

-          Би таныг эдийн засагч хүний хувьд асууж байна.  Засгийн газрын өргөн барьсан эдийн засгийг эрчимжүүлэх 23 асуудал тусгагдсан байгаа. Тэгэхээр энэ 23 ажил хийгдсэнээр эдийн засгийн хүндрэлээс гарч чадах уу. Эсвэл худлаа дараалал ч юм уу, нүд хуурах гэсэн, нэг бол үнэхээр 23 ажлыг хийчихвэл Монгол улсын эдийн засаг сэргэх үү?

Яахав. Хэд хэдэн ажлыг хийнэ гэсэн байдлаар оруулж ирсэн. Гэхдээ Монгол банкны Ерөнхийлөгч ойлгомжтой хэлсэн. Монгол улсын төлбөрийн баланс урьд хожид байгаагүйгээр алдагдсан. Энэ бол төлбөрийн тэнцлийн хувьд  үндсэндээ хямралын байдалд орчихсон. Төлбөрийн тэнцлийг өнөөдөр Монгол банкны Ерөнхийлөгч хямралын байдалд орчихсон гэж дүгнэж байгаа. Маргааш санхүүгийн хямралыг бий болгоно.

Эхний ээлжинд бид төлбөрийн тэнцлээ сайжруулах ёстой.

Эх үүсвэр нь тавигдчихсан гэсэн үг. Нөгөөдөр эдийн засгийн хямрал бий болно. Тийм учраас  том том бодлогын шинж чанартай зүйлрүүгээ анхаарч чиглүүлэх ёстой юм. Тэрнээс биш болсон болоогүй  баахан зүйл заалттай тогтоол гаргаж цаас үйлдвэрлэснээр өнөөдөр эдийн засгийг сайжруулчихна гэсэн зүйл байхгүй. Эхний ээлжинд бид төлбөрийн тэнцлээ сайжруулах ёстой.

Дараа нь төсвийн хөөсөрсөн төлөвлөлт. Хаанаас ямар орлого орох нь тодорхойгүйгээр баахан юм орно гээд санаачлаад тавьчихдаг. Тэр нь өнөөдөр хэрэгжиж байна уу гэхээр огтхон  хэрэгжсэн зүйл байхгүй. Төрийнхөө үйлчилгээ чиглэлийг дэмжиж байгаа төсөв санхүүжилт яваад байдаг.  Эдийн засгаа дэмжиж байгаа төсвийн төлөвлөлтийн ажлын гүйцэтгэл нь хангалттай хэмжээнд очиж чадахгүй 20-40 хувьтай байхаар өнөөдөр эдийн засаг тодорхой хэмжээнд явж өгөхгүй байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...