Малчдад зориулсан орон сууцны хөтөлбөр боловсруулжээ
Малчдад зориулсан орон сууцны хөтөлбөр боловсруулжээ
2014.04.21

Малчдад зориулсан орон сууцны хөтөлбөр боловсруулжээ

ҮХААЯ-наас “Малчдын орон сууц” хөтөлбөр боловсруулжээ. Манай улс 146.000 малчин өрхтэй. Тэдний 61 хувь нь 200-1000 малтай.

200 малтай өрх жилд дунджаар 4.8 сая төгрөгийн орлого олдог бол 1000 малтай айлын жилийн орлого 51.6 сая төгрөгт хүрдэг гэнэ. Тиймээс малчид нэрийн данстай болж, орлогоо төвлөрүүлснээр арилжааны банкнаас орон сууцны зээл авах боломж бүрдэнэ гэж ҮХААЯ-ныхан үзэж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 910 тэрбум төгрөг шаардлагатай, малчид орон сууцны зээлээ 5-15 жилийн хугацаатай авч, сар бүр тогтмол мөнгө төлөөд явбал хэдэн жилийн дараа орон сууцтай болох гэнэ.