Газрын тос, шатдаг занарын салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт
Монголын газрын тосны хайгуул, олборлолт, боловсруулалт, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслүүдэд татан оролцуулах, сурталчлах зэрэг олон зорилготой
2014.01.27

Газрын тос, шатдаг занарын салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт

Газрын тос, шатдаг занарын салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт ирэх дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Туушин зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү чуулга уулзалтын зорилго нь

  • Монгол улсад хэрэгжүүлж буй газрын тос, шатдаг занарын хайгуул,, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах
  • Газрын тос, шатдаг занарын салбарт төрөөс баримтлах бодлогыг хөрөнгө оруулагчдад танилцуулах
  • Шинээр батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг танилцуулах
  • Бизнесээ өргөжүүлэх шинэ чиг хандлага боломжуудыг нээх

Энэхүү чуулга уулзалтыг Уул уурхайн яам, Газрын тосны газраас дэмжиж ажиллаж байна.