УИХ дахь “Бие даагчдын зөвлөл”
2014.01.20

Цалин, тэтгэврийн нэмэгдлийг нууцлах шаардлагагүй гэв

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэд энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх Малын индексжүүлсэн даатгалын төсөл, цалин, тэтгэврийн нэмэгдэл зэрэг асуудлыг онцолсон байна. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "УИХ-ын чуулганы хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа боловч даатгалын компаниудын зарим асуудлыг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Тодруулбал, даатгалын компаниуд малчдаас даатгалын мөнгө авахдаа их дуртай байдаг. Гэхдээ нөхөн төлбөр олгохдоо маш хойрго ханддаг тохиолдол гарч байсан.

Тиймээс хуулинд энэ асуудлыг яаж зөв зохицуулах тал дээр тодорхой зохицуулалт хийх ёстой гэж бие даагчдын зөвлөл үзэж байгаа" гэлээ. Өнгөрсөн баасан гаригт хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хуульд тусгаснаар малчдыг даатгалд хамруулах, дан болон давхар

малчдыг даатгалд хамруулах, дан болон давхар даатгалыг тодорхой болгож өгсөн онцлогтой төсөл юм.

даатгалыг тодорхой болгож өгсөн онцлогтой төсөл юм.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайдад асуулга хүргүүлж,  цалин, тэтгэврийг Засгийн газраас ямар үе шаттайгаар нэмэх болсон талаарх мэдээллийг Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх байсан.

Гэвч Засгийн газраас цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар хаалттай хэлэлцэх санал гаргасан учраас ийнхүү асуулгын хариуг хойшлуулаад байсан юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар энэ баасан гаригт Засгийн газрын цагаар хэлэлцэнэ. Цалин, тэтгэврийн нэмэгдлийг хэрхэн зохицуулах, ямар замаар, яамр үе шаттайгаар нэмэх аргачлалаа олон нийтэд тайлагнахыг Бие даагчдын зөвлөлөөс хэлж буй.

Харин хэзээ нэмэх талаар нууцалж болно ямар аргачлалаар нэмэх нь төрийн нууцад хамаарах зүйл биш гэж бодож байна. Цагаан сарын баяр дөхсөн энэ үед өргөн хэрэглээний барааны зарим нь 33 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бидэнд энэ талаар судалгаа, тооцоо бий. Их бага хэмжээгээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн байхад цалин,  тэтгэвэр нэмэх талаар толорхой ойлголт алга байна. Тиймээс энэ баасан гаригт Засгийн газар тодорхой мэдээлэл өгөх байх гэж бодож байна" гэлээ. УИХ-ын энэ долоо хоногийн чуулганы баасан гаригийн хуралдаанаар цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаархи УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуулгад хариу өгөх юм байна.

Мөн энэ долоо хоногт Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Засгийн газраас алтны ил тод байдлын тухай хуулийн төслийг лобби орсон гэж буцаасан. Гэвч энэ хуулийн төслийг зүсийг хувиргаж, Ашигт малтмалын тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулахаар оруулж ирж байна. Энэ хууль нь лобби орсон хууль гээд УИХ дээр унагасан байхад Засгийн газар дахиж оруулж ирж байна" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.