А.Ганболд: Хүмүүн бусаар Налайхад бүү хандаач
Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд
2013.12.10

А.Ганболд: Хүмүүн бусаар Налайхад бүү хандаач

Налайхын уурхайн амыг хаах шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард гаргасан хэдий ч уурхай дагаж амьдралаа залгуулдаг 2000 хүн ажилласаар байна.

Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрээр тус

Налайхын уурхай нь 200 гаруй амтай.

уурхайн 87-р Уклоны /34 ам/ уурхайнуудын цахилгааныг 12 сарын 2-нд гэнэт таслажээ.

Үүний уршгаар уурхайн амнаас нүүрс татаж байсан нэг хүн амиа алджээ. Тиймээс Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Арс.Ганболд УИХ-ын гишүүн, Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад хүсэлт илгээжээ.

Тус хүсэлтэд:

“МХГ, МХЕГ-ын ток таслах тушаал нь Налайхын уурхайчдад үхлийн цохилт болсоор удлаа. Уурхайчдын цахилгааныг таслах энэ довтолгоо нь чухам хэний эрх ашиг вэ?

Юуны тулд үүнийг та нар хийж гүйцэтгээд байна вэ? Налайхын уурхайг хаах биш сэргээх шаардлагатай, энэ нь эгэл жирийн хүмүүст тун хэрэгтэй шүү дээ. Ослыг арилгах арга нь ток таслах явдал огт биш. Эрхэм та энэ талаар Налайхын уурхайчидтай уулзаж энэ бичгийн хариуг нэн яаралтай өгнө үү. Цаашид МХЕГ-аас ийм болхи хүмүүн бус байдлаар Налайхад бүү хандаач. Хамгийн гол нь эгэл жирийн Налайхчуудын амьдралыг та зогсоох эрхтэй гэж үү. Шадар сайд Д.Тэрбишдагва та болон НМХГ-ын дэд дарга М.Баасандорж  та хоёр ер нь Налайхын уурхайг хааж энэ өвлийн хүйтэнд 2000 хүнийг ажилгүй болгох ямар эрхтэй юм бэ? Хариу хүсье гэжээ.

Мэргэжлийн хяналтын газраас тог таслах үндэслэлээ уурхайд осол аваар гарч байгаа учраас хэмээн тайлбарласан ажээ. Уурхайд тог тасалсанаар ам руу орох аргагүй болдог бөгөөд агааргүй болдог байна. Гэтэл амьдрахын эрхэнд, даарахгүйн тулд тоггүй ам руу уурхайчид лаа барин орж байгаа тухай мэдээлсэн юм. Энэ байдлыг харгалзан үзэж, иргэдийн амьдралыг хохироолгүйгээр шийдвэр гаргана гэдэгт Налайхын уурхайчид итгэсээр сууна.