УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.09.11
Шатахууны үнэ нэмэгдэхгүй
Ам.долларын ханш өссөн энэ үед шатахууны үнийг нэмэхээр импортлогч компаниуд саналаа ШӨХТГ-т хүргүүлжээ.
Үнэ нэмэх эсэх талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодруулахад Гол нэрийн стратегийн бүтээгдэхүүний үнэд Уул уурхайн яам Монголбанктай форворд хэлэлцээр хийсэн.
Хоёр сарын хугацаатайгаар валютын ханшийн өөрчлөлтөөс хамаарч шатахууны үнэ хэлбэлзэхгүй байхаар тохиролцсон гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд валютын ханшийн өөрчлөлтийг харилцан ашигтай зохицуулах форворд хэлцлийг ашиглаж байгаа учраас шатахууны үнэ нэмэгдэхгүй" гэв.